News

МСМ Групп America Days: Celebrating 250 Years of Freedom арга хэмжээнд оролцлоо

2026.06.08

МСМ Групп нь АНУ, Монгол Улсын хамтын ажиллагаа, дипломат харилцаа, бизнесийн түншлэлийг тэмдэглэн өнгөрүүлэх “America Days: Celebrating 250 Years of Freedom” буюу “Америкийн өдрүүд 2026” арга хэмжээнд амжилттай оролцож, хамтран ажиллалаа.

Тус арга хэмжээ 2026 оны 6-р сарын 06-07-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж, хоёр улсын найрсаг харилцаа, соёлын солилцоо, худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой юм.

МСМ Групп нь АНУ-ын нэр хүндтэй брэндүүдийн Монгол дахь албан ёсны дистрибьютор бөгөөд арга хэмжээнд автомашин, аж үйлдвэрийн тоног төхөөрөмжийн салбар дахь үйл ажиллагаагаа танилцуулан оролцлоо. Үзэсгэлэнгийн үеэр зочид Jeep, Ford болон John Deere зэрэг Америкийн алдарт брэндүүдийн бүтээгдэхүүн, шийдлүүдтэй танилцлаа.

МСМ Групп нь олон жилийн турш Америкийн тэргүүлэгч үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд өнөөдөр МСМ Автомотивийн Ford, Jeep, RAM, МСМ Бетастарын Jack Daniel’s, МСМ Индастриалын John Deere, Terex зэрэг бизнесийн үйл ажиллагаагаараа дамжуулан Монгол Улс, АНУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд бодит хувь нэмэр оруулж байна.

Эдгээр түншлэл нь Монголын хэрэглэгчид болон бизнесүүдэд дэлхийн жишигт нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологийг хүргэхийн зэрэгцээ хоёр улсын худалдаа, бизнесийн харилцааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.

МСМ Групп нь цаашид ч Америкийн тэргүүлэгч брэндүүдтэй тогтоосон урт хугацааны хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, Монгол Улс болон АНУ-ын бизнесийн хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, харилцагчдадаа өндөр чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ хүргэхээр ажиллаж байна.

MSM News
MSM News
MSM News
MSM News
MSM News
MSM News
MSM News
ШИНЭ МЭДЭЭ