White Claw Hard Seltzer.
THE NEW WAVE OF REFRESHMENTБайгалийн амтыг шингээсэн, шууд хэрэглэх зориулалттай, хатуулагтай хийжүүлсэн ундаа. HARD SELTZER ГЭЖ ЮУ ВЭ?Seltzer water гэдэг нь CO2 буюу нүүрстөрөгчийн давхар исэл нэмсэн ус бөгөөд HARD SELTZER нь алкохол агуулсан гэсэн утгатай билээ. Hard Seltzer, Hard sparkling water (карбонатлаг ус) зэрэг нь спирт болон жимсний амт агуулсан ундааны төрөл юм. АНУ-д ихэвчлэн нишингийн элсэн чихэр эсвэл соёолжтой арвайн исгэх замаар HARD SELTZER хийдэг бол бусад орнуудад саармаг спирт эсвэл жимс исгэхийг ашигладаг. Спиртийн хэмжээ ойролцоогоор 4%-өөс 5%, илчлэгийн агууламж харьцангуй бага байдаг. 1993 онд анх Австраоийн Two Dogs бренд алкохолтой лемоний жүүс гаргаснаар эхлэлийн тавьсан гэж үздэг ч түүнээс өмнө ч жимсний амттай алкохолтой бүтээгдэхүүнүүүд байдаг байсан аж. Two Dogs-н гаргасан concept-ийн ачаар Hooper’s Hooch, Mike’s Hard Lemonade зэрэг брендүүд бий болсон юм. White Claw Hard Seltzer-ийн спирт нь соёолж, цавуулаггүй үр тарианаас гарган авдаг. Иймд шар айрагнаас ялгаатай нь цавуулаггүй (gluten-free), илчилгийн хэмжээ харьцангуй бага юм. Жимсний амттай хэдий ч нэг лаазтай бүтээгдэхүүнд хамгийн ихдээ 2 грамм сахар агуулсанаар онцлогтой. Иймд аливаа хүнсний бүтээгдэхүүндээ эрүүл сонголтыг эрхэмлэгч танд төгс зохицох шинэ бүтээгдэхүүн юм.
MCLAREN БОЛОН JACK DANIEL’S-ИЙН АЛБАН ЁСНЫ ТҮНШЛЭЛ.
McLAREN RACING болон Jack Daniel’s нар Теннесси вискиний тусгай загвараа зарлалаа. ШИНЭ САВЛАГААНЫ ТУСГАЙ ЗАГВАРJack Daniel’s-ийн тусгай загварт McLaren-ийн өвөрмөц papaya (улбар шаргал) өнгө, захиалгат шошго, сав баглаа боодлыг өөрчлөв. Jack Daniel’s нь McLaren Formula 1 багтай хамтран ажиллаж, түншлэл болсныхоо баярыг тохиолдуулан тусгай загварыг бүтээж, тус 2 брэндийн түүхэн мөчийг үнэнч шүтэн бишрэгчид эзэмших боломжтой боллоо. Jack Daniel’s Теннесси вискиний энэхүү гайхалтай, тусгай лонхны загвар нь мөн эдгээр алдартай брэндүүдийн ард байх, анхдагч үүсгэн байгуулагч болох ноён Jasper Newton Daniel болон Bruce McLaren нарын гэгээн дурсгалд зориулагдсан юм. Энэхүү тусгай загвар бүхий Jack Daniel’s-ийг 2023 оны Formula 1 уралдаан зохион байгуулагдах хотуудаар худалдаалагдаж эхэлсэн билээ. Томоохон хоёр брэнд хамтын ажиллагаагаа өөрсдийн баялаг түүхийн эхлэлийг тавьж, гагцхүү шүтэн бишрэгчдэдээ сэтгэл хөдөлгөм, өвөрмөц зүйлийг харуулахыг зорьжээ. 2023 оны Австралийн Гран Приг уралдааныг тохиолдуулан Jack Daniel’s нь McLaren F1 багаас санаа авч “Papaya Pit-Stop” шинэ коктейлийг Melbourne хотноо худалдаанд гаргажээ. ТОМООХОН ХОЁР БРЭНДИЙН НЭГДЭЛ.Jack Daniel’s болон McLaren Racing нь урт хугацааны хамтын ажиллагаатай, түншлэл болсноо зарлаж буй нь Jack Daniel’s Tennessee Whiskey бүтээгдсэний 155 гаруй жилийн өв уламжлал, түүхийнхээ хувьд анх удаагаа Formula 1-д нэгдэж байгаа билээ. McLaren -ийн хувьд ч дэлхий даяарх өөрийн байр сууриа баталгаажуулж, шинэ хэрэглэгчдэд хүрэх нэг алхам боллоо.McLaren & Jack Daniel’s MCLAREN БОЛОН JACK DANIEL’S -ИЙН АЛБАН ЁСНЫ ТҮНШЛЭЛ 2023.