
Moët Hennessy болон MSM Group хамтын ажиллагаагаа дахин гурван жилээр сунгаж, Монгол Улс дахь урт хугацааны стратегийн түншлэлээ үргэлжлүүлэхээр боллоо.
Энэхүү шийдвэр нь хоёр компанийн олон жилийн турш бий болгосон харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны бат бөх суурийг илэрхийлж байна.
Зах зээлийн хувьсан өөрчлөгдөж буй энэ үед хоёр компани Монгол Улс дахь бизнесийн байр сууриа улам бэхжүүлэх, хэрэглэгчдэд өндөр чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэх, тогтвортой өсөлтийг хамтдаа бий болгох зорилгоо үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр зорьж байна.
Цаашид бид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, шинэ боломжуудыг нээн, амжилтын түүхэндээ олон шинэ хуудас нэмэх болно.