Concrete/Shotcrete Admixtures

MастерГлениум

Усны орцыг өндөр хэмжээгээр бууруулах бетоны химийн нэмэлт

MастерГлениум – Усны орцыг өндөр хэмжээгээр бууруулах бетоны химийн нэмэлт яаж ажилладаг вэ?

BASF компаниас санал болгож буй МастерГлениум бүтээгдэхүүнүүд нь бетоны хөдөлгөөнт чанар хадгалах, өндөр/эрт үеийн бат бэх болон эдэлгээний чанарын шаардлагыг хангах шинэ үеийн усны хэмжээг өндөр хэмжээгээр бууруулах нэмэлт юм. Энэ өндөр үзүүлэлт бүхий нэмэлтийг агуулсан бетон зуурмаг нь хол зайн тээвэрлэлт болон халуун, хүйтэн цаг уурын нөхцөлд гүйцэтгэлийг хадгалах хэрэглээнд тохиромжтой. 

MастерСэт

Бетоны барьцалдах хугацааг тохируулагч

МастерСэт яаж ажилладаг вэ?

МастерСэт бүтээгдэхүүний бүлэг нь бетон үйлдвэрлэгчдэд тусгай төслийн шаардлагбн дагуу бетоны барьцалдах хугацаах тохируулах боломжийг олгоно. Бүтээгдэхүүний сонголтоос хамааран эдгээр нэмэлтүүд түргэсгэх бас удаашруулах үйлчилгээг үзүүлэх бөгөөд түүнчлэн удаан хүлээлгийн бетонд гидратацын урвалыг хянахад маш тохиромжтой.

МастерРок

Газар доох барилга байгууламжийн төгс шийдэл

МастерРок төрлийн бүтээгдэхүүнүүд газар доорх хонгил болон уул уурхайн салбарт зах зээлийн тэргүүлэх шинэлэг, мэрэгжилийн шийдлийг санал болгож байна. Өргөн сонголт бүхий бүтээгдэхүүнүүдээс гадна дэлхийн өнцөг булан бүрт орших чадварлаг баг үйлчлүүлэгчиддээ бүтээгдэхүүн болон системийн зөв сонголт хийхэд тусалж шинэлэг технологид тулгуурласан хамгийн шилдэг, эдийн засгийн ашигтай бүрэн шийдлээр хангаж, дэлхийн өндөр түвшний аюулгүйн стандартад нийцүүлэн амжилттай ажиллах бололцоог хангадаг. 

МастерФаибер

Бетоны хагарал хянах утсан мяндсан арматур МастерФаибер яаж ажилладаг вэ?

Мастерфаибер нь бетон болон элс цементэн зуурмагийн хагаралыг хянахад зориулан бүтээгдсэн өндөр үзүүлэлт бүхий утсан мяндсан арматур юм. Эдгээр тусгай бүтээгдэхүүн нь бетоны бүтцийг холбоосийн онцгой сайн шинж чанартай болгоно. Ингэснээр хагарал, хялгасан ан цавыг бууруулж бетоны ашиглалтын хугацааг уртасгана. 

МастерЭйр

Хөлдөөлт гэсгээлтийн тэсвэрлэлтийг сайжруулах агаар оруулах нэмэлт

МастерЭйр яаж ажилладаг вэ?

МастерЭйр агаар оруулах нэмэлт бетонд агаарын нүх сүвийн тогтвортой бүтцийг үүсгэж эдэлгээний чанарыг нэмэгдүүлдэг. Эдгээр нэмэлтийг хэрэглэсэнээр хөлдөлт гэсэлтийн мөчлөгтэй нөхцлөөс үүсэх өгөршилд тэсвэрлэлт сайжирна. Түүгээр зогсохгүй бетоны хөдөлгөөнт чанар болон зууралданги чанарыг сайжруулснаар цутгалтын ажлыг хялбаршуулна.

МастерРок HCA

Гидратацыг хянах МастерРок HCA (хуучнаар DELVO®CRETE) бүтээгдэхүүн нь шүршдэг бетон болон цементэн зуурмаг, цементэн хүчитгэл гэх зэрэг цементийн хэрэглээнд зориулсан гидратац хянах систем юм. Энэ нь ажиллах хугацааг 72 цаг хүртэл хадгалж бетоны тээвэрт уян хатан байдал олгоно.

МастерРок MS

МастерРок MS нь микро цахиурын нунтаг бөгөөд шүршдэг бетон хольц болон бетон зуурмагийн шахуургын чанар, хөдөлгөөнт чанарыг сайжруулж, бэхжсэн үед нэвтрүүлэлтийг бууруулан, нягт болон урт хугацааны бат бэхийг нэмэгдүүлнэ. Энэ бүтээгдэхүүн нь нягтруулсан нунтаг болон шингэн хэлбэртэй байна. 

Local Production

Манай компани Оюу Толгой ХХК-д 2010 оноос хойш бараа бүтээгдэхүүн тасралтгүй нийлүүлж байгаа бөгөөд эдгээрийн нэг нь Германы BASF брэндийн Газар доорх бетонон тулаас хийцийн нэмэлт бүтээгдэхүүнүүд юм. .

Үйлдвэр төслийн хүчин чадлаараа жилд 10,000 тонн бетоны нэмэлт үйлдвэрлэнэ.

2017 оны 2-р улирлаас эхлэн BASF компанитай тусгай гэрээ байгуулан Монгол улсад тус брэндийг албан ёсны эрхтэйгээр үйлдвэрлэж байна.

Нийт 4 төрлийн нэмэлтийг тохирлын гэрчилгээтэйгээр үйлдвэрлэн нийлүүлж байна Үйлдвэрийн дэргэд бетоны болон нэмэлтийн лабораторитой 

100% МУ-ын иргэдээс бүрдсэн багтай

ProMatrix 90 Concrete admixture

ПроМатрикс 90 Бетон зуурмагийн нэмэлт

ProMatrix 90 нь шинэ үеийн усны орц багасгагч нэмэлт бөгөөд поликарбоксил эфир полимерыг өөртөө агуулж усны орцыг мэдэгдэхүйц багасган онус суултын алдагдлыг үр дүнтэйгээр багасгана. ProMatrix 90 нь хлор агуулаагүй бөгөөд MNS

ASTM C494/C494 M стандартын G ангилалд багтах энэхүү нэмэлт нь доорх давуу талуудтай.

Үүнд: 
  • Усны орцыг багасгаж хөдөлгөөнт чанарыг сайжруулна.
  • Орцоос хамааран барьцалдах хугацааг удаашруулна.
  • Цементийн орц бага болон үнс хэрэглэсэн ч хөдөлгөөнт чанар, шахуургаар явах чадвар болон өнгөлгөөний чанарыг бүрэн хангана. 
  • Бат бэхийн үзүүлэлт сайн
  • Өөр төрлийн цемент болон дүүргэгчтэй (том дүүргэгч болон буталсан элстэй мөн адил) тохиромж сайтай.
Санал болгох нь:

ProMatrix 90 хөдөлгөөнт чанар сайтай, барьцалдах хугацааг уртасгасан, шахуургаар явах чадвар сайтай, халууны улиралд цутгах бетонд хэрэглэнэ.ProMatrix 90 нь Конус суултын хэмжээ 15 – 25 см байх нөхцөлд илүү тохиромжтой. Дээрх давуу талуудаас хамааран, ProMatrix 90 нь шахуургаар болон уламжлалт аргаар сайжруулна. ProMatrix 90 нэмэлтийг өнгөт болон чимэглэлийн бетонд ашиглах боломжтой.

Шинж чанар:
Нийлүүлэх төлөвшингэн
Өнгөцайвар бор
Нягт1.055±0.01
pH6.5±1.5
Хлор<0.005

ProMatrix 90 нь төмөр беүтөнд зэврэлт үүсгэхгүй. Уг нэмэлтэнд кальцийн холор болон өөр ямар нэг хлор агуулсан бодис агуулаагүй болно.

Тохиромжтой байдал:

ProMatrix 90 -тэй хамт өөр усны орц багасгах, онцгой уян налархайжуулагч нэмэлт хольж хэрэглэж болохгүй. ProMatrix 90 -ийг агаар оруулагч нэмэлттэй хамт хэрэглэж болно. Агаарын нэмэлтийг хэрэглэхдээ тухайн нэмэлтийн зөвлөгчөөс зөвлөгөө авах.

Савлагаа:

ProMatrix 90 1000 кг эзлэхүүнт саванд савлагдан хүргэгдэнэ.

Баталгаат хугацаа:

ProMatrix 90 Сайн таглаа лац бүхий өөрийнх нь саванд нь 5-40 °С-д 24 сар хадгална. Хөлдсөн тохиолдолд гэсгээсний дараа зөөлөн хольж хутгах хэрэгтэй.

Сэрэмжлэл:

Эрүүл мэнд: ProMatrix 90 нь тусгай шошго шаардсан хор хөнөөл агуулаагүй болно. Барилгын үйлдвэрлэлд ашиглагддаг бээлий, аюулгүйн шил зэргийг хэрэглэвэл аюулгүй. Эрүүл мэнд,  аюулгүй байдал болон хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангахдаа уг бүтээгдэхүүний Аюулгүй ажиллагааны өгөгдлийг дагаж мөрдөх нь зүйтэй.

MasterGlenium SKY 8588

MasterRoc SA167

MasterGlenium SKY 8408