News

ХАМТДАА ГҮЙСЭН ЗАМ: WINGS FOR LIFE WORLD RUN 2026

2026.05.12

Шаргал нар ээж, хаврын намуухан салхи сэвэлзсэн тавдугаар сарын 10-ны өдөр. Энэ өдөр бид байгууллагынхаа хамт олонтойгоо Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цугласан байлаа. Инээд хөөр, догдлол, эрч хүч нэг дор цугларсан үдэш хүн бүр нэг л зорилгын төлөө энд ирсэн нь мэдрэгдэнэ. Тэр нь “Wings for Life World Run” хэмээх дэлхийн хамгийн том хандивын марафонд нэгдэн, сайн сайхны төлөө хамтдаа гүйх байв.

“Сайн, сайхны төлөө гүйх” гэдэг үг энгийн атлаа сэтгэлд зөөлөн мэдрэмж төрүүлнэ. Гүйж эхлэх мөчид л дотроос бяцхан гэрэл асаж, танихгүй хүнд хүртэл хайр түгээж байгаа мэт дулаахан мэдрэмж төрж байлаа. Магадгүй хүмүүс өөрийнхөө тэсвэр, тэвчээрийн хязгаарыг мэдрэх гэж гүйдэг байх. Эсвэл хэн нэгний итгэл найдварын төлөө алхам бүрээ зориулдаг ч байж мэднэ. Ямар ч шалтгаантай байсан, өөрийгөө сорин марафонд оролцож буй хүн бүр бахархал төрүүлэм харагдана.

МСМ Групп нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийт оролцогч МСМ-чүүдийн хураамжийг бүрэн хариуцсан бөгөөд энэ удаагийн марафонд мэргэжлийн гүйлтийн тамирчид, пара тамирчид, МСМ-ийн ажилтнууд нийлсэн 150 гаруй хүн оролцлоо.

Дэлхий дээрх сайн сайхан зүйлс үнэхээр асар хүчтэй ажээ. Оройн 19:00 цагт уралдаан эхэлж, бид бүгд барианаас зэрэг хөдөллөө. Хөлс дуслуулан, амьсгаагаа мэдрэн урагшлах бүрд “Гүйж чадахгүй хүмүүсийн төлөө гүйе” гэх уриа зүрхэнд улам тод сонсогдоно. Зарим нь өөрийн дээд амжилтаа эвдэхээр, зарим нь анхны марафоноо дуусгахын төлөө, харин зарим нь зүгээр л сайн сайхны төлөө алхам бүрээ зориулан гүйж байлаа.

Замын турш эрч хүчээ сэлбэхээр МСМ Бетастар ХХК-ийн зассан асарт саатан Red Bull-ээр эрчээ нэмж, дахин замдаа гарна. Харин хэсэг хугацааны дараа ардаас ирэх “Catcher Car”-т гүйцэгдэн баригдах мөч ч сонирхолтой, хөгжилтэй мэдрэмж төрүүлэв. “Технологи ингэж хөгждөг гэж үү” хэмээн бодогдохтой зэрэгцэн аппликейшн дээрээс МСМ-чүүдийн амжилтыг харан бахархал төрж байлаа.

Алхам бүр нь итгэл, хөлс бүр нь сайн сайхны төлөө байсан энэ марафон бүх оролцсон МСМ-чүүдийн сэтгэлд удаан хадгалагдах дурсамж болон үлдсэн гэдэгт итгэлтэй байна. Ингээд нийт хамт олондоо гүнээ талархаж буйгаа илэрхийлж байгаагаа энэхүү нийтлэлээрээ илэрхийлж байна.

MSM News
MSM News
MSM News
MSM News
MSM News
MSM News
MSM News
MSM News
MSM News
MSM News
ШИНЭ МЭДЭЭ