News

МСМ Групп Номын шидэт хайрцаг ТББ-тай хамтран хүүхдийн боловсролыг дэмжинэ

2025.10.28

МСМ Групп нь “Номын шидэт хайрцаг” ТББ-ын хэрэгжүүлж буй Magic Box контейнер номын сангийн төсөлтэй хамтран ажиллахаар боллоо. Энэхүү хамтын ажиллагаа нь хүүхдүүдийн боловсролд тэгш боломж бүрдүүлэх, тэдний сурах орчныг сайжруулах зорилготой юм.

MagicBox нь хүүхдүүдийг номд дуртай болгох, сурч боловсрох, даалгавраа хамтдаа хийх, найзуудтайгаа хөгжин суралцах боломжийг олгодог зөөврийн номын сан юм. Тус төсөл нь 2021 оноос эхлэн сайн дурын үндсэн дээр хэрэгжиж байгаа бөгөөд Монгол Улсын бүх сумыг MagicBox-той болгох зорилготой.

MagicBox нь хүүхдүүдийн сурлагын идэвхийг нэмэгдүүлж, хичээлийн хоцрогдлыг арилгах, мөн өдөр өнжүүлэх газрын хэрэгцээг нөхөж, хүүхдүүдийг хамтдаа хичээлээ давтах, ярилцах, бүтээлчээр суралцах орчин бүрдүүлснээр тэдний нийгэмших хэрэгцээг хангаж, албан бус боловсрол олгох чухал үүргийг гүйцэтгэж байна.

МСМ Группийн энэхүү санаачилга нь нийгмийн хариуцлагын хүрээнд боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, ирээдүй хойч үеийн хөгжлийг дэмжих зорилготой юм.

MSM News
MSM News
MSM News
ШИНЭ МЭДЭЭ