News
МСМ Групп Дархан хотод Magic Box номын санг нээж, орон нутгийн боловсролыг дэмжлээ
МСМ Групп нь “Номын шидэт хайрцаг” ТББ-тай хамтран Magic Box контейнер номын санг нээлээ. Энэхүү хамтын ажиллагаа нь МСМ Группийн нийгмийн хариуцлагын хүрээнд боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн хүүхдүүдийн сурах, хөгжих орчныг сайжруулах зорилготой юм.
Magic Box номын сан нь Дархан хотын 31 дүгээр сургуулийн хажууд байрлах бөгөөд сургуулийн болон ойр байрлах оршин суугчдын хорооллын хүүхдүүдэд хүртээмжтэй болсон бөгөөд илүү олон хүүхэд унших, суралцах, бүтээлчээр хөгжих боломжийг бүрдүүлж байна. Энэ хүрээнд байгальд ээлтэй, тогтвортой хөгжлийн хүрээнд МСМ Группийн ажилтнууд сургуулийн хүүхдүүдэд хэрэгтэй номнуудыг хамт олноороо мөн цуглуулан хандивлалаа.
Magic Box төсөл нь Монгол Улсын бүх суманд хүүхдүүдийн сурах, унших, хамтдаа хөгжих орчныг бүрдүүлэх зорилготой. Хүүхдүүдийн сурлагын идэвх, бүтээлч сэтгэлгээг дэмжих, албан бус боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн энэхүү хамтын ажиллагаа урт хугацаанд үр өгөөжөө өгөх ач холбогдолтой билээ.
МСМ Группийн энэхүү олон талт үйл ажиллагаа нь бизнесийн хөгжил болон нийгмийн хариуцлагыг хослуулан, орон нутгийн иргэдийн хөгжил, сайн сайханд хувь нэмэр оруулах зорилготой билээ.