News

МСМ Автомотивийн удирдлагын өөрчлөлт

2026.01.06

МСМ Групп ХХК-ийн Гүйцэтгэх удирдлагын багт орсон өөрчлөлтийг та бүхэнд мэдээлж байна.

МСМ Автомотивийн Дэд ерөнхийлөгч Маттев Метз 2026 оноос ажлаа хүлээлгэн өгч, өөрийн эх орон Канад улсад гэр бүлийн хамт эргэн суурьшиж байна. Сүүлийн 6 жилийн турш Маттев Метз нь МСМ Индастриал болон МСМ Автомотивийн салбаруудын өсөлт, өргөжилтөд чухал үүрэг гүйцэтгэж, нягт баг хамт олныг бүрдүүлэн, үйл ажиллагааны өндөр үр дүн гаргахад голлох хувь нэмрийг оруулсан билээ. Түүний манлайлал, тууштай зүтгэлд бид гүн талархал илэрхийлж, гэр бүлийн хамт дараагийн алхамд нь хамгийн сайн сайхныг хүсье.

Мөн 2026 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн МСМ Автомотивийн дэд ерөнхийлөгчөөр Стив Жо ажиллах болсныг дуулгахад таатай байна. Тэрээр Автомотивийн салбарт 20 гаруй жил ажилласан олон улсын туршлагатай бөгөөд Арабын Нэгдсэн Эмират Улсад Mercedes-Benz болон бусад тэргүүлэгч брэндүүдийн удирдах албан тушаал хашиж байсан. Стив Жо борлуулалт, борлуулалтын дараах үйлчилгээ болон хэрэглэгчийн үйлчилгээний чиглэлээр өргөн мэдлэгтэй, салбарын туршлагатай мэргэжилтэн юм.

Маттев Метз-д дахин талархал илэрхийлж, Стивийг МСМ-ийн гэр бүлийн шинэ гишүүнээр халуун дотноор угтан авцгаая.

MSM News
ШИНЭ МЭДЭЭ