News

ИННОВАЦЫГ ДЭЛХИЙН ЖИШГЭЭР: MCM ГРУППИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ МАРК ГАБЕЛТАЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГЫГ ТА БҮХЭНД ХҮРГЭЖ БАЙНА

2026.03.17

Геополитикийн тогтворгүй байдал, технологийн эрчимтэй өөрчлөлт явагдаж буй энэ үед зах зээл дэх байр сууриа хадгалах нь хангалтгүй болсон билээ. Байгууллагууд харилцагчид болон түншүүддээ илүү үнэ цэнийг хүргэхийн тулд тасралтгүй хувьсан өөрчлөгдөж байна.

МСМ Группийн хувьд Автомотив, Индастриал , Шингэн хүнсний салбарууддаа шинэлэг инновацыг өдөр бүр үйл ажиллагааныхаа гол цөмд нэгтгэх стратеги баримталсаар ирсэн. Бид олон улсын түншлэл, хиймэл оюун ухаан болон автоматжуулсан системүүдийг ашиглан үйлчлүүлэгчдийнхээ үйл ажиллагааг үр ашигтай, аюулгүй, тогтвортой явуулахад тусалсаар байна.

Иймд бид МСМ Группийн Гүйцэтгэх захирал Марк Габелтай технологи болон Монголын бизнесийн өвөрмөц тогтолцоо уялдуулан компанийн дараагийн шатны өсөлтийг хэрхэн тодорхойлж буй талаар ярилцлаа.


Инновацыг бидний харилцагч, түншүүдэд үзүүлэх нөлөө


Инновац бол сонголт биш, харин бүтцийн зайлшгүй нэг хэсэг бөгөөд МСМ Группт хоёр чиглэлээр хэрэгжиж байна. Нэгдүгээрт, Автомотив болон Индастриалын салбарт технологийн хил хязгаарыг тасралтгүй тэлсээр байгаа бөгөөд энэ нь МСМ Группийн олон улсын түншүүдээс эхтэй. Хоёрдугаарт, МСМ Групп өөрийн дотоод үйл ажиллагааны өдөр тутмын үйл явцад шинэ технологи, үйл ажиллагааны сайжруулалтыг нэгтгэж буй явдал юм. “Технологи бүх салбарыг дахин тодорхойлж байна. Бид дагагч байж болохгүй. Бид түүчээлэгч байх хэрэгтэй ” гэж Марк Габел онцоллоо.

Автомотивийн салбарт тээврийн хэрэгслийн ирээдүй байнга хувьсан өөрчлөгдөж байна. Цахилгаан, гибрид, устөрөгчийн болон бусад шинээр гарч ирж буй технологиуд ирээдүйн тээврийн хэрэгслийг тодорхойлохоор өрсөлдөж байна. МСМ Группийн олон брэндийг нэгтгэсэн стратеги нь уг шилжилтийн үед уян хатан байх боломжийг олгодог. Mercedes-Benz, BYD болон Ford зэрэг дэлхийн тэргүүлэгч брэндүүдийн хамтын ажиллагаа нь зах зээлийн хувьсалтай хөл нийлүүлэн хамгийн тохиромжтой технологийг хэрэглэгчдэд хүргэх үүд хаалгыг нээж байна.

Үүний зэрэгцээ инновацыг нэвтрүүлэх нь МСМ Группийн дотоод үйл ажиллагаанд ч үр бүтээмжийг авчирч байна. Хиймэл оюун ухааныг хэрэглэгчийн оролцоо болон үр ашгийг нэмэгдүүлэхэд аль хэдийн ашиглаж эхлээд байгаа билээ. Автомашины үзэсгэлэнгийн танхимуудад харилцагчдыг илүү сайн ойлгож, харилцааг оновчтой болгохын тулд хиймэл оюун ухаанд суурилсан хяналтыг ашигладаг бол борлуулалтын сэжмийг хянах болон автоматжуулалтын системүүд нь хариу үйлдэл үзүүлэх хурд, борлуулалтын хувийг нэмдэг.

Гэсэн хэдий ч Марк хамгийн том өөрчлөлт авчрах боломжийг уул уурхайн салбарт харж байна. “Уул уурхайн компаниуд аюулгүй байдлаа сайжруулах, нүүрстөрөгчийн хийгээ бууруулах, бүтээмжээ нэмэгдүүлэх гэсэн гурван том сорилттой тулгарч байна” гэж тэрээр тайлбарлав. “Автоматжуулалт нь эдгээр гурвыг нэгэн зэрэг шийдэж чадна” гэсэн юм.

МСМ Групп технологийн түншүүдтэйгээ хамтран уурхайн орчинд ашиглах бүрэн автомат road train шийдлийг хөгжүүлж байна. Энэ нь аюулгүй байдлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үйл ажиллагааны үр ашгийг мэдэгдэхүйц өсгөх боломжтой юм. “Технологи болон уул уурхай огтлолцох үед асар их боломж гарч ирдэг. Бид энэ боломжийн төвд байх ёстой.”


Өндөр үр бүтээмжийг бий болгох олон талт шийдлийн түнш


“Манай харилцагчид биднийг зүгээр нэг ханган нийлүүлэгч гэж хардаггүй. Тэд биднийг шийдлийн түнш гэж хардаг” хэмээн Марк хэлэв. Зөвхөн нэг брэндийг санал болгодог компаниудаас ялгаатай нь МСМ Групп дэлхийн олон брэндийг өөр өөр үзүүлэлт, үнийн түвшинд нийлүүлдэг. Энэхүү уян хатан байдал нь МСМ Группэд уул уурхайн салбар шиг нарийн төвөгтэй салбарт тулгарч буй үйл ажиллагааны сорилтуудыг өвөрмөц шийдлээр хангах боломжийг бүрдүүлдэг. Харилцагчдын хувьд уян хатан байдал нь шууд үр бүтээмжийн өсөлт болж хувирдаг. Жишээлбэл, уурхайн операторууд өөрсдийн үйл ажиллагааны онцлогт тохирсон тоног төхөөрөмж, технологид дэмжлэг үзүүлэх системийг ашигласнаар бүтээмжийг нэмэгдүүлж, сул зогсолтыг бууруулах боломжтой болно.

Геополитикийн хэлбэлзэл, технологийн хурдацтай өөрчлөлт, тогтвортой хөгжлийн шаардлагууд нь дэлхий даяар аж үйлдвэрийн салбаруудыг дахин тодорхойлж байна. Дээрх нөхцөл байдал бүхий энэ үед энэхүү дасан зохицох чадвар нь харилцагчдын өрсөлдөх чадварыг улам өсгөдөг. Түүхий эдэд суурилсан эдийн засагтай Монгол Улсын хувьд энэ нь эрсдэл болон боломжийг хоёуланг нь дагуулж байгаа юм.

“Уул уурхай болон аж үйлдвэрийн салбар энэ мөчлөгөөс ашиг хүртэнэ” гэж Марк тайлбарлав. “Алтны үнэ доогуур түвшинд байсан ч ашигтай хэвээр байгаа бөгөөд цахилгаан эрчим хүчний шийдэл, тогтвортой хөгжлийн чиг хандлагаас шалтгаалан зэсийн эрэлт нийлүүлэлтээсээ давж байна. Ирэх таван жил бүтээмж, үр ашигт төвлөрсөн компаниудад ээлтэй байх болно.” Гэхдээ хамгийн гүнзгий өөрчлөлт нь технологид суурилна гэдгийг тэрээр онцоллоо.

“Жинхэнэ өөрчлөлт бол зөвхөн түүхий эдийн тухай биш. Энэ нь технологи манай үйлчлүүлэгчдэд хэрхэн илүү аюулгүй, ухаалаг, үр ашигтай ажиллах нөхцөлийг хэрхэн бий болгож байна гэдэгт оршиж байна” гэж Марк Габел хэллээ.

Тогтвортой хөгжил: стратегийн хэрэгжилт


МСМ Группийн хувьд тогтвортой хөгжил нь брэндийн имижийн асуудал биш, харин өдөр тутмын үйл ажиллагааны нэг хэсэг болж байна. Mercedes-Benz зэрэг дэлхийн түншүүд нүүрстөрөгчийн ялгаралгүй дилерийн сүлжээ рүү шилжиж байгаа бөгөөд МСМ Групп ч мөн энэ чиглэлийг баримталж байна. Компани өөрийн байгууламжууддаа Монголын нарны эрчим хүчийг ашиглан нарны эрчим хүчний системийг нэвтрүүлж байна. Эрчим хүч хадгалах технологийн дэвшил нь энэ хүчийг илүү үр ашигтайгаар удирдах, хуваарилах боломжийг олгож байна. “Тогтвортой болон уламжлалт шийдлүүдийн өртгийн ялгаа улам багасаж байна. Энэ бол эргэлтийн цэг” гэж Марк хэлэв.

Ижил төстэй шилжилт уул уурхайн салбарт ч явагдаж байгаа бөгөөд МСМ Групп уурхайн тээврийн цахилгаан болон гибрид тээврийн шийдлүүдийг нийлүүлж байна. Түүнчлэн бүрэн цахилгаанжуулах боломжгүй нөхцөлд гибрид технологи нь нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахын зэрэгцээ үр ашгийг дээшлүүлэх бодит алхам болж байна.

Мөн манай групп нь харилцагчидтайгаа хамтран бодит нөхцөлд хэрэгжих боломжтой тогтвортой шийдлүүдийг тодорхойлохыг зорьж байна. Үүний зэрэгцээ МСМ Групп үйлчилгээний загвараа шинэчилсэн. Өмнө нь уул уурхайн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа Улаанбаатар хотод төвлөрдөг байсан бол өнөөдөр МСМ Групп засварын газар, үйлчилгээний баг болон шийдвэр гаргах түвшнийг уурхайн талбайд илүү ойртуулах загвар руу шилжиж байна. Энэ нь байгууламж, тоног төхөөрөмж болон боловсон хүчинд хөрөнгө оруулалт шаарддаг ч ойр байх нь хариу үйлдэл үзүүлэх хугацааг богиносгож, түншлэлийг бэхжүүлж, аюулгүй байдлыг сайжруулдаг. Өрсөлдөх давуу тал нь зөвхөн бүтээгдэхүүн нийлүүлэхээс илүүтэйгээр хурд, үйлчилгээний чанараас улам бүр хамааралтай болно.

Монголын давуу тал: дасан зохицдог, хурдтай экосистем


Монгол Улсын зах зээлийн онцлог нь инновацын өвөрмөц орчныг бүрдүүлдэг. Монголд цахим банк, хиймэл оюунд суурилсан зээлийн шийдвэр, гар утсанд суурилсан төлбөр тооцоо маш хурдтайгаар нэвтэрсэн. Зохицуулалтын дарамт бага байгаа нь технологийн интеграцийг хурдасгасан. Starlink зэрэг алсын зайн холболтын шийдлүүд нь хөдөө орон нутагт ч бизнесийг дэмжиж байна.

“Монгол улс олон хүний төсөөлж байгаагаас илүү технологийн хувьд дэвшилтэт” гэж Марк Габел тэмдэглэв.

Мөн Монголын ажиллах хүчин олон давуу талтай байдаг. Монгол мэргэжилтнүүд дасан зохицох чадвар сайтай, тэсвэр хатуужилтай бөгөөд олон улсад боловсрол эзэмшсэн байдаг. Олон хүн гадаадад суралцаж ирээд гарааны бизнесүүдийг үүсгэн байгуулж, бизнесийн шинэ загваруудыг хөгжүүлж байна.

Байгаль цаг уурын эрс тэс байдал болон эдийн засгийн хэлбэлзэл дунд төлөвшсөн тэрхүү тэсвэртэй байдал нь бизнес эрхлэх тууштай зан чанар болон хувирдаг.

Ирээдүйн зам


Автомотив, Шингэн хүнс, Индастриалын салбаруудыг нэгтгэж буй нийтлэг хүчин зүйл бол аливаа өөрчлөл шинэчлэлтэд хурдан дасан зохицох чадвар юм. Технологийн өөрчлөлт, тогтвортой хөгжлийн шаардлага, хэрэглэгчийн зан төлөвийн өөрчлөлт болон түүхий эдийн мөчлөгүүд Монголын эдийн засгийг тодорхойлсоор байх болно.

МСМ Группийн хариу стратеги тодорхой бөгөөд энэ нь олон улсын түншлэлээ өргөжүүлэх, технологийн уян хатан байдлаа хадгалах, автоматжуулалт ба хиймэл оюун ухаанд хөрөнгө оруулах, харилцагчидтайгаа илүү ойр ажиллах, тогтвортой хөгжлийг үйл ажиллагаандаа нэгтгэх юм. “Инновац бол нэг удаагийн төсөл биш. Энэ бол бид хэрхэн үнэ цэнтэй хэвээр үлдэж буйн илэрхийлэл юм” гэж Марк хэллээ.

MSM News
ШИНЭ МЭДЭЭ