News
МСМ Групп BYD үзэсгэлэнгийн танхимыг Four Seasons Gardens шоппинг моллд нээлээ
МСМ Групп BYD брэндийн шинэ үзэсгэлэнгийн танхимыг Japan Town хотхонд байрлах Four Seasons Gardens шоппинг моллд албан ёсоор нээлээ. Шинэ үзэсгэлэнгийн танхим нь BYD брэндийн дэвшилтэт цахилгаан автомашины загваруудыг хотын төвийн бүсийн хэрэглэгчдэд илүү ойр хүргэх юм.
Энэхүү үзэсгэлэнгийн танхим нь Монгол Улсад шоппинг моллд байрласан анхны автомашины үзэсгэлэнгийн танхим гэдгээрээ онцлогтой. Худалдаа, үйлчилгээ болон амралт, чөлөөт цагийн орчинтой хослуулсан байршил нь хэрэглэгчдэд цахилгаан автомашины шинэ технологитой танилцах, сонирхсон мэдээллээ авахад илүү хүртээмжтэй, тав тухтай орчиныг бүрдүүлж байна.
Үзэсгэлэнгийн танхимд зочилсноор хэрэглэгчид BYD брэндийн хамгийн сүүлийн үеийн цахилгаан автомашинуудтай танилцаж, EV технологийн давуу талуудын талаар мэдээлэл авахын зэрэгцээ МСМ Группийн автомашины мэргэжлийн зөвлөхүүдээс зөвлөгөө авах боломжтой. Тус үзэсгэлэнгийн танхим нь дэвшилтэт технологи, орчин үеийн дизайн болон байгальд ээлтэй инновацыг бодитоор мэдрэх боломжийг бүрдүүлж байна.
Дэлхий даяар цахилгаан автомашины эрэлт эрчимтэй өсөж байгаа энэ үед BYD нь шинэ эрчим хүчний автомашины салбарт тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн нэг болоод байна. МСМ Групп нь BYD брэндтэй хамтран Монгол Улсад цахилгаан автомашиныг нэвтрүүлэх, тогтвортой, байгальд ээлтэй тээврийн шийдлийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн билээ.
Four Seasons Gardens дахь шинэ үзэсгэлэнгийн танхимын нээлт нь МСМ Группийн цахилгаан автомашины хүртээмжийг нэмэгдүүлэх, Монголын хэрэглэгчдэд инновацлаг хөдөлгөөнт шийдлийг хүргэх зорилтын нэгэн чухал алхам болж байна.
Хэрэглэгчдийг шинэ үзэсгэлэнгийн танхимд хүрэлцэн ирж BYD цахилгаан автомашинуудтай биечлэн танилцан, цахилгаан технологийн ирээдүйн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг урьж байна.