News
Октоберфестын жинхэнэ уур амьсгалыг монголд мэдрээрэй
Шар айраг, хөгжим, уламжлал, нөхөрлөл… Эдгээрийг нэгэн дор мэдрүүлэх дэлхийн хамгийн алдартай баяруудын нэг бол Германы Октоберфест юм. Анх 1810 онд Мюнхен хотод зохион байгуулагдсан энэхүү фестиваль өнөөдөр жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс
сая сая хүнийг татдаг соёлын томоохон арга хэмжээ болон өргөжжээ. Жил бүр ойролцоогоор 7 сая гаруй зочин Октоберфестыг зорин ирж, Германы уламжлалт хоол, алдарт шар айраг, амьд хөгжмийн тоглолтыг хамтдаа таашаадаг.


Октоберфестын нэгэн онцлог нь оролцогчид Германы уламжлалт хувцсаар гоёдог явдал юм. Эмэгтэйчүүд Дирндл, эрэгтэйчүүд Ледерхозен өмсөн баярын уур амьсгалыг улам бүр өнгөлөг болгодог. Мөн аварга хэмжээтэй шар айргийн аяга, шинэхэн жигнэсэн претцель, герман хиам, амьд хөгжмийн эгшиг, баярын парад зэрэг нь Октоберфестыг бусад фестивалиас
онцгой болгодог. Харин энэ жил та бүхэн энэхүү алдарт шар айргийн баярыг заавал Германыг зорин мэдрэх шаардлагагүй.
МСМ Групп нь Монгол Улсад албан ёсны Пауланер Октоберфест 2026 арга хэмжээг 2026 оны 8-р сарын 26–29-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Энэ удаагийн баярын үеэр Мюнхений албан ёсны Октоберфестэд оролцдог зургаан уламжлалт шар айргийн үйлдвэрийн нэг болох Paulaner шар айргийг амтлах боломжтой. МСМ Группийн Бетастар компани нь Paulaner шар айргийг Монголын зах зээлд албан ёсоор нэвтрүүлэн, хэрэглэгчдэд ойртуулах зорилгоор томоохон сүлжээ дэлгүүрүүд, бар, ресторануудаар дамжуулан нийлүүлж байна. Хэрэв та хараахан амсаж
үзээгүй бол энэхүү дэлхийд алдартай Германы шар айргийн баярт хүрэлцэн ирж заавал туршаад үзээрэй.
Энэ үеэр Германаас хүрэлцэн ирэх MünchnerXindl амьд хөгжмийн хамтлаг, Монголын шилдэг хамтлагууд нэгэн тайзнаа тоглож, жинхэнэ Октоберфестын эрч хүч, баярын уур амьсгалыг бүрдүүлэх болно.


Найз нөхөд, хамт олонтойгоо хамт Германы уламжлалт соёл, хөгжим, амтат хоол, дэлхийд алдартай шар
айргийг нэг дор мэдэрч, зуны хаалтыг хамтдаа хийж, мартагдашгүй үдшийг өнгөрүүлэхийг урьж байна.
Та энд дарж Пауланер Октоберфестын тасалбараа аваарай.
.




