News
МСМ ГРУПП МАДА 2025 шилдэг гишүүн байгууллагаар шалгарлаа
Монголын Автомашин Дистрибьюторуудын Ассоциаци (МАДА)-ийн 2025 оны шилдэг байгууллагаар МСМ Групп тодорлоо.
МАДА ТББ-ын бүрэлдэхүүнд суудлын болон ачааны автомашин импортлогч, салбартаа нэр хүндтэй 17 гишүүн байгууллага харьяалагддаг. Тус холбоо нь гишүүн байгууллагуудын жилийн турш хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, оролцоо, бодит үр дүнг үнэлэн шилдгийг шалгаруулдаг уламжлалтай.
Тэр дундаа МСМ Автомотив нь 2025 онд сар бүр борлуулалтын дата нэгтгэн салбарын мэдээллийн ил тод байдлыг хангах, Засгийн газартай уулзалт зохион байгуулж бодлогын түвшинд санал, зөвлөмж өгөх, спортын болон нийгмийн арга хэмжээг хэрэгжүүлэх, техникийн коллежуудтай хамтран сургалт зохион байгуулах зэрэг олон талт, идэвхтэй үйл ажиллагаа явуулсан юм.
Ийнхүү салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, хамгийн идэвхтэй, үр дүнтэй ажилласан байгууллагаар МСМ Групп шалгарсан бахдам амжилтыг үзүүллээ.