News
МСМ Группийн SGT LLC буюу “Дэлхийн Шилдэг Техник” ХХК Өмнөговь аймгийн Шилдэг татвар төлөгчөөр шалгарлаа
Өмнөговь аймгийн “Татвар төлөгчдийн өдрүүд” арга хэмжээ 27 дахь жилдээ амжилттай боллоо. “Хэрэглэгчдэд үндэслэсэн зөвлөх алба” зорилтын хүрээнд болсон тус арга хэмжээгээр 2025 оны шилдэг татвар төлөгч байгууллагуудыг шалгаруулсан байна.
2025 оны шилдэг татвар төлөгчөөр МСМ Группийн SGT LLC буюу “Дэлхийн Шилдэг Техник” ХХК шалгарлаа. “Дэлхийн Шилдэг Техник” ХХК нь уул уурхай, дэд бүтцийн салбарт дэлхийн жишигт нийцсэн техник, тоног төхөөрөмж нийлүүлж, ажиллахын сацуу хариуцлагатай татвар төлөгч байгууллага байсаар ирсэн билээ.
Арга хэмжээний үеэр холбогдох албаныхан татварын хууль тогтоомжийг нэр төртэйгөөр хэрэгжүүлж, улс орон болон орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж буй шилдэг татвар төлөгч байгууллагууддаа талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүссэн юм.