MSM Group
Индастриал
Хөдөө аж ахуй
Химийн бүтээгдэхүүн
Багажны онлайн дэлгүүр
Засвар & Сэлбэг
Өрөмдлөг
Тоног төхөөрөмж & түрээс
Шингэн хүнс
Бидний тухай
Блог
Онлайн дэлгүүр
Автомотив
Брэнд
Уртасгасан баталгаа
Автомашин
Ачааны автомашин
Сэлбэг & засвар
Талент
Яагаад МСМ Групп гэж?
Нээлттэй ажлын байр
Сонгон шалгаруулалт
Ажлын анкет
Мэдээ
МСМ Групп
Бидний тухай
Гүйцэтгэх удирдлагын баг
Бидний түүх
Алсын хараа
Эрхэм зорилго
Бодлого, журам
Үнэт зүйл
Санал, хүсэлт
MSM Group

Санал, хүсэлт

MСM Групп ХХК, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө 62, Үйлдвэрлэлийн бүс 17070, ШХ-154, Улаанбаатар хот, Монгол улс

Утас: (976) 7718 1111И-мэйл: information@msmco.net

Бидний тухай

  • Алсын хараа
  • Эрхэм зорилго
  • Үнэт зүйл
  • Гүйцэтгэх удирдлагын баг
  • Бидний түүх
  • Бодлого, журам
  • Санал, хүсэлт

Бизнесийн салбарууд

  • Индастриал
  • Шингэн хүнс
  • Автомотив

Талант

  • Яагаад МСМ Групп гэж?
  • Сонгон шалгаруулалт
  • Нээлттэй ажлын байр
  • Ажлын анкет

Онлайн дэлгүүр

  • Багаж хэрэгсэл
  • Шингэн хүнс

Мэдээллийн товхимолд бүртгүүлээрэй.

Биднийг дагаарай

Аппликэйшн татах

Mobile store
Mobile store
Mobile store
Jebsen & Jessen Группийн гишүүн
Нууцлалын бодлого
Бидний тухай
Алсын харааЭрхэм зорилгоҮнэт зүйлГүйцэтгэх удирдлагын багБидний түүх Бодлого, журам
Бизнесийн салбарууд
АвтомотивИндастриалШингэн хүнс
Талант
Яагаад МСМ Групп гэж?Сонгон шалгаруулалтНээлттэй ажлын байрАжлын анкет
Онлайн дэлгүүр
Багаж хэрэгсэлШингэн хүнсАвтомотив цаг захиалга
Биднийг дагаарай
Аппликэйшн татах
Mobile store
Mobile store
Mobile store

Мэдээллийн товхимолд бүртгүүлээрэй.

Нууцлалын бодлого
Санал, хүсэлт
Jebsen & Jessen Группийн гишүүн

Дэлхийн гүн рүү аялсан нь

News

Дэлхийн гүн рүү аялсан нь

2025.05.15

Жюль Верний зохиолд дэлхийн төв рүү алхаж очих хэрэгтэй болдог. Харин Аззаяа Mercedes-Benz Arocs хүнд даацын машиныхаа 630 морины хүчийг түшиглэдэг. 28 настай бүсгүй дэлхийн хамгийн том зэсийн уурхайнуудын нэг болох Оюу Толгойн газар доорх 1,300 метрийн гүнд “Road Train” хэмээх хүнд даацын, аварга автомашиныг жолоодон ажиллуулж байна.

Өглөө юү, шөнө үү гэдгийг Аззаяа аль хэдийн мартжээ. Гадна хасах хэмтэй байгаа нь түүнд бас л чухал биш. Учир нь тэр үргэлж байгалийн гэрэлгүй, харанхуй, жилийн турш 22 хэмийн тогтмол дулаантай орчинд ажилладаг. Тэрээр Өмнөговь дахь Оюу Толгойн зэсийн уурхайн 1,300 метрийн гүнд ажилладаг. Цахилгаан автомашины үйлдвэрлэлийн огцом өсөлтийн ачаар Оюу Толгойн уурхай дэлхийн хамгийн томд тооцогдох уурхайнуудын нэгт багтах нь улам л ойртсоор.

Уурхайн бусад ажилтнууд тоос шороон дунд 12 цагаар ээлжлэн ажиллаж, өдөр бүр 30,000 тонн, ирээдүйд бүр 95,000 тонн хүрэх хүдэр олборлож байхад, Аззаяа агааржуулалттай кабинд суун, гоёмсог маникюртай хуруугаараа 30 метр урт, 160 тонн ачаатай Mercedes-Benz Arocs-оо уран жолоодлогоор удирдана. Хоёр талдаа ердөө 50 см орчим зайтай тийм нарийн хонгилоор тээвэрлэлт үргэлжилнэ.

Mercedes-Benz Arocs: хурдны хязгаар 20 км/цаг

Уурхайн 200 км урт хонгилд хурдны дээд хязгаар 20 км/ц байна. Аззаяагийн Arocs-д энэ хурдны хязгаарыг электрон хяналтаар тохируулчихна. Гэсэн ч харанхуйд, зузаан тоосон дунд мөн зөвхөн уулзварууд дээр л гэрэлтэй энэ нарийн сүлжээнд аварга том машиныг жолоодно гэдэг хэний ч хийж чадах амар ажил биш юм. Урьдчилан харах чадвар, нарийн мэдрэмж, төгс төвлөрөл энэ бүхэнд хэрэгтэй.

Аззаяа бол “Дундад газрын охидын” нэг бөгөөд 1,300 метрийн гүн дэх уурхайн сүлжилдсэн замаар аварга том road train-ийг жолооддог.
Зураг: Томас Гайгер / Фабиан Хоберг

Аззаяа эндхийн ганц эмэгтэй жолооч биш бөгөөд тэрээр онцгой тохиолдол биш харин нийтлэг дүр төрх юм. Уурхайн олборлолт эхэлснээс хойш хоёр жилийн дотор газрын гүнд дөрвөн road train ажиллаж байгаа ба удахгүй хорь гаруй болох төлөвтэй. Жолооч нарын ихэнх нь Аззаяа шиг эмэгтэйчүүд. Уурхайн бусад ажилтнуудын тал хувь нь эмэгтэйчүүд бөгөөд энэ тоо улам өсөх төлөвтэй. Тиймээс ч уурхайн булан тохой бүрд байрлуулсан зөөврийн суултуурын тал нь ягаан өнгөтэй харагдана. Улаанбаатар дахь МСМ компанид ягаанаар будаж бэлдсэн Arocs ч байгаа нь “Эмэгтэйчүүд уул уурхайд” хөтөлбөрийг сурталчилж буй хэрэг юм.

Ил уурхайн уурхайчидтай Аззаяаг дүрэмт хувцсаараа л ижил. Бусдаар тэрээр жолооны ард ч гэсэн дуулга, малтлагын гэрэлтэй, хиймэл уушги бүхий амь аврах төхөөрөмжөө бүсэлжээ.

Ердийн ачааны жолооч биш

Түүний ажлын хувцас энгийн ачааны жолооч шиг биш, түүний машин ч бас ердийн Arocs биш юм. Нийт 15 тэнхлэг, 56 дугуйтай Германы Вёрт хотын Mercedes-Benz үйлдвэрээс ирсэн уг машиныг уурхайн орчинд зориулан тусгайлан тоноглосон байна.

Гүний уурхайчдын тал нь эмэгтэйчүүд бөгөөд road train машины жолоочдын дунд энэ тоо бүр ч өндөр. Тиймээс “Эмэгтэйчүүд уул уурхайд” хэмээх уриатай ягаан ачааны машинууд уурхайгаар сүлжилдэнэ.
Зураг: Томас Гайгер / Фабиан Хоберг

Уурхайд зориулагдсан аюулгүй байдал хангах радар, автомат гал унтраагч систем, кабин доторх агаар шүүлтүүр, нэмэлтээр бэхжүүлсэн рам, тоормосны нэмэлт бэхэлгээ гэх мэт бүгдийг нэмэлтээр суурилуулжээ. Германы замд нийт жин нь 41 тонн байхаар зохион бүтээсэн Arocs энд зургаа дахин хүнд ачааг зөөж байна. Энэ “Benz” хэмээх араатан 80 тонн хүдэр бүхий хоёр чиргүүлийг чирч яваа.

625 морины хүчтэй, 15.6 литрийн багтаамжтай, 3000Нм мушгих хүч бүхий зургаан цилиндрт хөдөлгүүр нь дөрвөн хөтлөгч тэнхлэгээр хөтлөгддөг ч багахан өгсүүр газарт ихээхэн хүчин чармайлт шаардана. Тиймээс ч хөдөлгүүр болон холхивчийг хэт халалтаас сэргийлэхийн тулд кабины ард аварга хөргүүр суурилуулжээ.

Хэдий 3 км урт налуу зам байгаа ч гэлээ хүдрийг дээш машинаар зөөх нь тохиромжгүй бөгөөд харин Аззаяа аварга шанага дор машинаа байрлуулж, доргиурын удирдлагаар жижиг машины хэмжээтэй кузов руугаа хүдрийг унагаан савлана. Хүдрийг дээд талын түвшинд өдөрт хоёр удаа тэсэлгээ хийн, доош гулсуулан унагаж олборлодог.

Road train-ий жолооч бүсгүйчүүд зөвхөн жолоодоод зогсохгүй, засварын газар хүргэж, техникийн засвар үйлчилгээнд ч оролцдог.
Зураг: Томас Гайгер / Фабиан Хоберг

Хэдий 3 км урт налуу зам байгаа ч гэлээ хүдрийг дээш машинаар зөөх нь тохиромжгүй бөгөөд харин Аззаяа аварга шанага дор машинаа байрлуулж, доргиурын удирдлагаар жижиг машины хэмжээтэй кузов руугаа хүдрийг унагаан савлана. Хүдрийг дээд талын түвшинд өдөрт хоёр удаа тэсэлгээ хийн, доош гулсуулан унагаж олборлодог.

Road train-ий жолооч бүсгүйчүүд зөвхөн жолоодоод зогсохгүй, засварын газар хүргэж, техникийн засвар үйлчилгээнд ч оролцдог.

Аззаяа машинаа явган хүний алхах хурдны хэмжээнд аажим аажмаар урагшлуулж, хүдрийг хоёр том ган тэвшинд жигд тараасны дараа 3 км-ийн тойрог замаар дараагийн агуулах руу явна. Тэндээс хүдэр аварга лифтээр дээш зөөгдөж, дуусашгүй мэт урт туузан дамжлагад ачигдан зөөвөрлөгдөнө. Ингээд бүх зүйл дахин эхэлнэ. Энэ процессыг нэг ээлжид 30 удаа давтдаг.

Төгсгөлгүй тойрог

20 жил барьсан энэ уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллах үедээ 1,300 метрийн гүнд гурван минут тутамд нэг road train тойрог хийнэ. 24 цагийн турш, долоо хоногийн 7 өдөр, жилийн 52 долоо хоногт үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилнэ. Зөвхөн хоёр тэсэлгээний үед, өглөө 5 ба орой 17 цагт түр зогсоно. Тиймээс газар дор бүрэн тоноглогдсон засварын газар, шатахуун түгээх станц ч байгуулжээ. Удахгүй жилд 35 сая тонн хүдэр олборлож, түүнийгээ боловсруулж, буталж, Хятад руу гаргана.

1 тонн хүдэрт 30 кг зэс, 30 грамм алт, бусад үнэт металлын хольц байдаг. Rio Tinto энэ олборлолтоороо цахилгаан автомашины эрэлтийг хангах зорилготой. Нэг цахилгаан машинд 80 кг зэс ордог нь уламжлалт автомашинаас дөрөв дахин их. Цахилгаан сүлжээ, нэг бүр нь 5 тонн зэс хэрэглэдэг салхин сэнсний хэрэгцээ өсөхийн хэрээр зэсийн эрэлт ч дагаад өсөж байна. Оюу Толгой жилд 500,000 тонн зэс гаргаж, өдөрт 16,400 цахилгаан машин эсвэл 1,600 салхин цахилгаан станцын хэрэгцээг хангах зорилготой.

Оюу Толгойн уурхайг хорь гаруй жил барьсан. Уурхайн ажил өглөөний 5 цагаас оройн 5 цаг хүртэл хоёр ээлжээр, өдөр шөнөгүй үргэлжилдэг.
Зураг: Томас Гайгер / Фабиан Хоберг

Аззаяа ажилдаа маш их төвлөрөх ёстой. Арын тэнхлэг зөв эргэж байгаа эсэхийг толиндоо шалган тун анхааралтайгаар машинаа жолоодох ч энэ нь нэг хэвийн давтагддаг ажил тул хааяа өөрийн эрхгүй ядарна. Дандаа шөнө, дандаа дулаан орчин түүнийг хүрээлнэ. Уг нь газар доор Wi-Fi байдаг ч Arocs-д нь радио байхгүй тул заримдаа дуулж өөрийгөө сэргээнэ.

Ачааны машины романс биш

Мэдээж энэ бүхэн холын замын жолоочийн романтик түүх шиг биш ч Хятад эсвэл Оросоос хуучин машинаар зэсийн хүдэр тээвэрлэж ирдэг холын замын жолооч нартай Аззаяа солигдохыг хүсдэггүй. Учир нь түүний ажил өглөө эхэлсэн газраа л дуусдаг мөн тэр зундаа 40 хэмийн халуунд хөлөрч, өвөлдөө -30 хэмийн хүйтэнд даардаггүй, үргэлж л 22 хэмийн дулаан орчинд ажилладаг. Түүнчлэн газар дээрх жолооч нараас хоёр дахин их цалинтай. Тэгээд ч Жюль Верн шиг дэлхийн төв рүү аялж буй мэт, эсвэл Дундад газрын хоббитууд шиг мэдрэмж төрөх нь ч бас бий.

Эх сурвалж: www.autobild.de

ШИНЭ МЭДЭЭ
МСМ Групп ЕСБХБ-ны “Entrepreneurship and Private Enterprise Champion” шагналыг хүртлээ
2026-09-16
ТЕНДЕРИЙН УРИЛГА
2026-09-18
“БИД ЗӨВХӨН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БОРЛУУЛДАГГҮЙ, ХАРИЛЦАГЧДЫНХАА АМЖИЛТАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛДАГ”
2026-11-02