MSM Group
Индастриал
Хөдөө аж ахуй
Химийн бүтээгдэхүүн
Багажны онлайн дэлгүүр
Засвар & Сэлбэг
Өрөмдлөг
Тоног төхөөрөмж & түрээс
Шингэн хүнс
Бидний тухай
Блог
Онлайн дэлгүүр
Автомотив
Брэнд
Уртасгасан баталгаа
Автомашин
Ачааны автомашин
Сэлбэг & засвар
Талент
Яагаад МСМ Групп гэж?
Нээлттэй ажлын байр
Сонгон шалгаруулалт
Ажлын анкет
Мэдээ
МСМ Групп
Бидний тухай
Гүйцэтгэх удирдлагын баг
Бидний түүх
Алсын хараа
Эрхэм зорилго
Бодлого, журам
Үнэт зүйл
Санал, хүсэлт
MSM Group

Санал, хүсэлт

MСM Групп ХХК, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө 62, Үйлдвэрлэлийн бүс 17070, ШХ-154, Улаанбаатар хот, Монгол улс

Утас: (976) 7718 1111И-мэйл: information@msmco.net

Бидний тухай

  • Алсын хараа
  • Эрхэм зорилго
  • Үнэт зүйл
  • Гүйцэтгэх удирдлагын баг
  • Бидний түүх
  • Бодлого, журам
  • Санал, хүсэлт

Бизнесийн салбарууд

  • Индастриал
  • Шингэн хүнс
  • Автомотив

Талант

  • Яагаад МСМ Групп гэж?
  • Сонгон шалгаруулалт
  • Нээлттэй ажлын байр
  • Ажлын анкет

Онлайн дэлгүүр

  • Багаж хэрэгсэл
  • Шингэн хүнс

Мэдээллийн товхимолд бүртгүүлээрэй.

Биднийг дагаарай

Аппликэйшн татах

Mobile store
Mobile store
Mobile store
Jebsen & Jessen Группийн гишүүн
Нууцлалын бодлого
Бидний тухай
Алсын харааЭрхэм зорилгоҮнэт зүйлГүйцэтгэх удирдлагын багБидний түүх Бодлого, журам
Бизнесийн салбарууд
АвтомотивИндастриалШингэн хүнс
Талант
Яагаад МСМ Групп гэж?Сонгон шалгаруулалтНээлттэй ажлын байрАжлын анкет
Онлайн дэлгүүр
Багаж хэрэгсэлШингэн хүнсАвтомотив цаг захиалга
Биднийг дагаарай
Аппликэйшн татах
Mobile store
Mobile store
Mobile store

Мэдээллийн товхимолд бүртгүүлээрэй.

Нууцлалын бодлого
Санал, хүсэлт
Jebsen & Jessen Группийн гишүүн

EBRD Монголын үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг дэмжих зорилгоор МСМ Группийн үйл ажиллагааг дэмжин санхүүжилт олголоо

News

EBRD Монголын үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг дэмжих зорилгоор МСМ Группийн үйл ажиллагааг дэмжин санхүүжилт олголоо

2025.06.19

Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (EБСХБ) Монгол Улсын хувийн хэвшлийг дэмжих амлалт, зорилтоо дахин бататгаж, борлуулалт, үйлчилгээ, үйлдвэрлэл зэрэг олон салбарт үйл ажиллагаа эрхэлдэг МСМ Группт 26.2 тэрбум төгрөгийн (7 сая евро) санхүүжилтийг олгон, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Уг санхүүжилт нь тус компанийн үйл ажиллагааг өргөжүүлэх, эргэлтийн хөрөнгийн хэрэгцээг хангахад зориулагдах бөгөөд үйлдвэрлэл, үйлчилгээ зэрэг олборлолтын бус салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн нь Монгол дахь EБСХБ-ны тэргүүлэх зорилтуудын нэгийг илтгэж байна.

МСМ Групп нь химийн нэмэлт бүтээгдэхүүний үйлдвэрлэл, автомашин болон индастриал тоног төхөөрөмжийн нийлүүлэлт болон засвар үйлчилгээ, шингэн хүнсний борлуулалт үйлчилгээ зэрэг томоохон чиглэлүүдээр үйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг билээ. EБСХБ-ны тус санхүүжилт нь орчин үеийн агуулах, засвар үйлчилгээний төв, автомашины үзэсгэлэнгийн танхим байгуулах зориулалттай бөгөөд мөн компанийн эргэлтийн хөрөнгийн суурийг бэхжүүлэхэд чиглэх юм.

2024 онд Монгол Улсад автомашины импорт 67%-иар өсөн МСМ Группийн үйл ажиллагаа өргөжин тэлж, өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг илүү хүртээмжтэй, чанартайгаар хангах боломжийг бүрдүүлэх юм. Энэ нь зөвхөн хэрэглээ, үйлдвэрлэлийн салбарын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахаас гадна улсын эдийн засгийг төрөлжүүлэх бодлогын нэг хэсэг болж, олборлолтын бус салбарт чиглэсэн тогтвортой хөгжлийн бодлогыг улам бататгаж байна.

МСМ Групп нь 2008 оноос хойш EБСХБ-тай хамтран ажиллаж буй бөгөөд энэ удаагийн хөрөнгө оруулалт нь илүү тогтвортой, төрөлжсөн эдийн засгийг бий болгох урт хугацааны хамтын ажиллагааны дараагийн үе шат болж байна. Одоогийн байдлаар EБСХБ нь Монгол Улсад нийт 158 төсөлд ойролцоогоор 2.77 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийснээс 90 орчим хувь нь хувийн хэвшлийг дэмжихэд чиглэсэн байна.

EБСХБ нь Монгол Улсад тогтвортой өсөлт, инновацийг дэмжих, олборлох салбараас хамааралтай байдлыг бууруулах, илүү тэнцвэртэй, хүртээмжтэй эдийн засгийн ирээдүйг цогцлоон бий болгох зорилгыг тавин ажиллаж байна.

MSM News
MSM News
MSM News
ШИНЭ МЭДЭЭ
МСМ Групп ЕСБХБ-ны “Entrepreneurship and Private Enterprise Champion” шагналыг хүртлээ
2026-09-16
ТЕНДЕРИЙН УРИЛГА
2026-09-18
“БИД ЗӨВХӨН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БОРЛУУЛДАГГҮЙ, ХАРИЛЦАГЧДЫНХАА АМЖИЛТАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛДАГ”
2026-11-02