ОНОШИЛГООНЫ МЭРГЭЖИЛТЭН

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Хөнгөн автомашины засварын багийн сүүлийн шатны оношлогоо, гэмтэл илрүүлэлтийг хариуцан ажиллах.
  • Хөнгөн автомашины засварын багийн оношлогооны чадварын сул талыг урьдчилан илрүүлж, ур чадварын хөгжлийн төлөвлөгөө гаргах.
  • VP Автомотив болон Борлуулалтын дараах үйлчилгээ хариуцсан захиралд техникийн зөвлөхийн үүрэг гүйцэтгэн шийдвэр гаргах үйл явцад дэмжлэг үзүүлэх.
  • Хэрэглэгчид, үйлчилгээний техникчид болон салбаруудын оношлогоо, асуудал шийдвэрлэхэд техникийн туслалцаа, зөвлөгөө өгөх.
  • Оношлогооны тайлан, үйлчилгээний гарын авлага болон техникийн баримт бичгүүдийг задлан шинжлэх, тайлбарлах, баг болон хэрэглэгчид мэдээлэл өгөх.
  • Хэрэглэгчтэй ёс зүйтэй, найрсаг харьцаж, засвар үйлчилгээтэй холбоотой асуулт, санал гомдлыг шийдвэрлэх.
  • Салбарын ажилтнуудад зориулсан сургалт, мэдлэг хуваалцах уулзалтууд зохион байгуулах.
  • Техникийн асуулга, үйлчилгээний хүсэлт, шийдвэрлэлтийн дэлгэрэнгүй бүртгэл хөтлөх.
  • Үйлчилгээний гүйцэтгэлийг хэмжих, сайжруулахын тулд тайлан гаргах.
  • Үндсэн гэмтлийг хурдан оношлох, дахин засвар багасгах, хэрэглэгч болон компанийн аль алинд нь ашигтай хурдан шийдвэр гаргах.
  • Хэрэглэгч, үйлчилгээний төв, хөнгөн автомашины засварын багийн хооронд гүүр болон ажиллаж, асуудлыг үр дүнтэй шийдвэрлэх.
  • Mercedes-Benz болон бусад хөнгөн автомашины брэндүүдийн стандарт, зааврыг мөрдөж засвар, оношлогоог хийх.
  • Чанарын хяналтын баг болон үйлчилгээний багтай хамтран ажиллаж, тогтмол чанарын шалгалт хийж, үйлчилгээний чанарыг баталгаажуулах.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Цахилгааны инженерчлэл эсвэл холбогдох мэргэжлээр бакалаврын зэрэгтэй байх.
  • Автомашины инженерчлэлийн мэргэжлийн сертификат, эрхийн бичигтэй бол давуу тал болно.
  • Цагийн менежмент сайн, хугацаанд ажил гүйцэтгэх чадвартай байх.
  • Цахилгаан болон хяналтын инженерээр 10+ жилийн ажлын туршлагатай.
  • Цахилгааны зураг төсөл, PLC програмчлалын туршлагатай байх.
  • Автомашины салбарын автоматжуулалтын системийн мэдлэг сайтай байх.
  • Хэсэг хоорондын хамт олонтой уялдаа холбоотой ажиллах чадвартай байх.

Нэмэлт мэдээлэл

  • Амьдрах байраар хангана
  • Олон улсын тэргүүлэгч брэндүүдийн сургалтад хамрагдах боломж.
  • Эрүүл мэндийн даатгалын багц.
  • Ажилчдын унааны хөнгөлөлт.
  • Уян хатан ажлын цаг.
  • MSM группийн бүтээгдэхүүнүүдэд хөнгөлөлт эдлэх боломж.