САНХҮҮГИЙН ШИНЖЭЭЧ
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Сар бүрийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангуудыг бэлтгэх, дүн шинжилгээ хийх (орлогын тайлан, төсөөлөл, төсөв ба гүйцэтгэлийн зөрүүгийн дүн шинжилгээ гэх мэт).
- Санхүүгийн гүйцэтгэлийн чиг хандлага, эрсдэл болон сайжруулах шаардлагатай талуудыг тодорхойлж, санал, зөвлөмж боловсруулах.
- Жилийн болон улирлын төсөв, төсөөллийн үйл явцыг удирдан зохион байгуулах.
- Байгууллагын гүйцэтгэлийг сайжруулах боломж, эрсдэлийг судлах (санхүүжилтийн хувилбар, валютын ханшийн эрсдэл, хамгаалалтын арга гэх мэт).
- Шийдвэр гаргалтад туслах загварууд боловсруулах, удирдлагын баг болон хэлтсийн менежерүүдэд шаардлагатай үед тайлан, шинжилгээ, тусгай төслүүдийн дэмжлэг үзүүлэх.
- Санхүүгийн бүх функцүүдийг гүйцэтгэх: үнэлгээ, шинжилгээ, төлөвлөлт, төсөв, татвар, нэгтгэл, зардлын хяналт, төслийн хяналт болон санхүүгийн багийн үйл ажиллагааг удирдах.
- Хөрөнгө оруулалтын хувилбар, боломж, зардал, элэгдэл, өгөөжийн хувь, ашгийн төлөвлөгөө, үйл ажиллагааны тайлан, санхүүгийн тайлан зэрэгт дүн шинжилгээ хийх.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Санхүү, Нягтлан бодох бүртгэл эсвэл холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй (CPA, CFA зэрэгтэй бол давуу тал).
- Корпорацийн санхүү, санхүүгийн төлөвлөлт ба шинжилгээ, хөрөнгө оруулалт эсвэл холбогдох чиглэлээр 5 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай.
Нэмэлт мэдээлэл
- Үндсэн цалин + Гүйцэтгэлийн үр дүнгээс хамаарсан 35%-ийн урамшуулал
- Эрүүл мэндийн даатгалын багц
- Ажилчдын унаа
- Уян хатан ажлын цаг
- Өдрийн хоол
- Гар утасны дугаар болон шатахууны хангам
- МСМ группийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх