ЧАНАР ШАЛГАГЧ

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Засварын төвд үр бүтээлтэй, чанартай засвар үйлчилгээ явуулах тухтай орчинг бүрдүүлэн ажиллах
  • Засвар үйлчилгээг явуулахад шаардагдах тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн хангамж, бэлэн байдлыг шалгах, зөрчил илэрвэл ажил эхлэхээс өмнө зөрчлийг арилгах
  • Засвар үйлчилгээний бүртгэлд дүгнэлт хийн, байнга давтагдаж байгаа эвдрэл гэмтлийн шалтгааныг тогтоох, энэ талаар хамт олныг мэдээллээр ханган ажиллах
  • Хувиарлагдсан механикт засвар хийхдээ анхаарах зүйлийн талаар зөвлөгөө өгөх, ажлыг чиглүүлэх
  • Засвар үйлчилгээг тогтсон хугацаанд (стандарт цагт нь) нь чанартай гүйцэтгэж байгаад хяналт тавих болон мэдээллэх, шаардлагатай тохиолдолд инженер болон холбогдох ажилчдаас дэмжлэг авах
  • Ажлын даалгаварт заагдсан бүх засвар үйлчилгээ, тогтсон хугацаандаа хийгдэж байгаа эсэхийг хянаж, гүйцэтгэлийг хангуулах,
  • Ажлын саатал эсвэл засвар үйлчилгээний ажил тогтсон хугацаандаа амжихгүй болсон тохиолдолд үйлчилгээний зөвлөхөд даруй мэдэгдэх
  • Засварын явцад нэмэлт засвар үйлчилгээ хийх шаардлагатай болсон тохиолдолд шаардлагатай бол үйлчилгээний зөвлөхөд даруй мэдээллэж, үйлчлүүлэгчээс нэмэлт засварын ажлыг хийх зөвшөөрөл авсны дараа үргэлжлүүлэн ажиллах
  • Ажлын явцад гарсан саатал зогсолт болон хугацаандаа дуусгаагүй засварын ажлын  шалтгааныг тогтоож, энэ талаар тэмдэглэл хөтлөн дүгнэлт хийж ажиллах

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Автомашин аж ахуй, үйлдвэрлэлийн механикжуулалт болон техник тоног төхөөрөмж чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Автын салбарт ажиллаж байсан туршлагатай 
  • Автомашин засварлах, оношлох, техникийн ахисан түвшний мэдлэгтэй
  • Жолооны В ангилалтай

Нэмэлт мэдээлэл

  • Үндсэн цалин + Гүйцэтгэлийн үнэлгээний урамшуулал
  • Олон улсын шилдэг брэндүүдийн сургалтанд хамрагдах боломж
  • Эрүүл мэндийн даатгалын багц
  • Ажилчдын унаа
  • МСМ группийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх