ОНЛАЙН БОРЛУУЛАЛТЫН ТҮГЭЭЛТИЙН АЖИЛТАН

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Онлайн худалдааны  программуудыг бүрэн хариуцан захиалгын дагуу түгээлт, борлуулалт хийж ажиллах
  • Компаний бараа бүтээгдэхүүнийг борлуулдаг oнлайн худалдааны бусад аппликейшн, вэб сайтуудаас (супермаркетуудын харъяа онлайн худалдааны сайтуудаас бусад) орж ирэх захиалгын барааг  хүргэгчид төрөл зүйл, тоо хэмжээг шалгаж хүлээлгэн өгөх
  • Онлайн худалдааны агуулахын барааны бүртгэл тооцоог бүрэн хариуцаж, орлого, зарлагын тайланг хөтлөн, тооцооны нягтлангуудаар тоолуулж, хянуулж ажиллах   
  • Харилцагч худалдан авагчаас авсан захиалгыг барааны төрөл болон харилцагч тус бүрээр Smart phone-д захиалга болгон бүртгэж, санхүүд өгч падаан хэвлүүлэх, урамшууллын хувь, бэлэг, бонусын барааны бодлого төлөвлөлтийг хэрэгжүүлэн, өдөр бүрийн борлуулалтын тайланг нягталж шалган өгч байх

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Борлуулалт, үйлчилгээний чиглэлээр ажиллаж байсан туршлагатай 
  • Онлайн борлуулалт, техникийн талаар мэдлэг, ойлголттой
  • Харилцааны өндөр соёлтой, үр ашигтай гэрээ хэлэлцээр байгуулах чадвартай
  • Арга хэмжээ зохион байгуулж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Жолооны В ангилалтай байх

Нэмэлт мэдээлэл

  • Үндсэн цалин + Үр дүнгээс хамаарсан урамшуулал+Борлуулалтаас хамаарсан урамшуулал
  • Олон улсын шилдэг брэндүүдийн сургалтанд хамрагдах боломж
  • Эрүүл мэндийн даатгалын багц
  • Ажилчдын унаа
  • МСМ группийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх