АГУУЛАХЫН НЯРАВ -ИНДАСТРИАЛ (ТҮР ХУГАЦААНД)
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Ачаа ачих, буулгах бaрaa материалыг хүлээн авах, хүлээлгэж өгөх, бараа бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдлыг шалгах
- Байгууллагын дотоод стандартын дагуу бараа материалыг байршуулах
- Бараа материалын бүртгэлийг үнэн зөв бүртгэх, хянах, хуваарийн дагуу тооллого хийх,
- Бараа материал дутах, гээгдэх, эвдрэл гарсан тохиолдолд ахлах ажилтандаа цаг алдалгүй мэдэгдэх
- Бүх бараа бүтээгдэхүүнийг аюулгүй, найдвартай савлаж, шошголсон эсэхийг шалгах
- Аюулгүй ажиллагааны зохих хэрэгслийг өмсөх, ашиглах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Холбогдох чиглэлээр мэргэжлийн сургалтын төвүүдэд хамрагдан диплом гэрчилгээ эзэмшисэн байх
- Нэг жилийн хугацаанд агуулахын орчинд ажилласан туршлагатай байх
- Сэрээт ачигчын үнэмлэхтэй бол давуу тал болно
- Жолооны B ангилалтай байх
Нэмэлт мэдээлэл
- Үндсэн цалин + Үр дүнгээс хамаарсан урамшуулал
- Эрүүл мэндийн даатгалын багц
- Ажилчдын унаа, хөнгөлөлттэй өдрийн хоол
- МСМ группийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх