ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧ-ХАРИЛЦАГЧИЙН ТУСЛАХ

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Дэлгүүрийн үйлчлүүлэгч, худалдан авагч нарт бүтээгдэхүүний бүрэн мэдээллээр хангах
  • Харилцагч нарт дэлгүүрийн үндсэн заал болон үнэ цэнтэй бүтээгдэхүүн байрлаж буй заалны хэсгийг танилцуулж бүтээгдэхүүн сонгоход туслах
  • Харилцагч, худалдан авагч нарын асуудалд шийдэл олох, асуулт, лавлагаанд түргэн шуурхай хариулах
  • Бүтээгдэхүүний үнийн мэдээлэл, шошго зэргийг тогтмол хянаж, үнэд өөрчлөлт орсон бол нэн даруй арга хэмжээ авах
  • Бараа бүтээгдэхүүний өрөлт хийх, дэлгүүрийн тавилга, шүүгээг хоосон байлгахгүй тогтмол хянах
  • Харилцагч бүтээгдэхүүн худалдан авахад бэлэн мөнгөөр болон картаар төлбөр тооцоо хийх
  • Шинэ бараа бүтээгдэхүүн хүлээн авч, илүүдэл барааг агуулахад хадгалах
  • Бүтээгдэхүүний буцаалтыг хариуцаж ажиллах
  • Дэлгүүрийн бүх бүтээгдэхүүний хамгийн сүүлийн үеийн мэдээллийг олж судлах ба борлуулалтад ашиглах
  • Харилцагч, худалдан авагч нарт найрсаг, эерэг үйлчилгээ үзүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Харилцааны өндөр ур чадвартай байх
  • Багаар ажиллах ур чадвартай байх
  • Өөрийгөө хөгжүүлдэг, бусдад үлгэр жишээч байх
  • Борлуулалт, ашиг орлого өндөрсгөж байсан түүх, туршлагатай бол давуу талтай
  • Компьютерийн ур чадвар өндөр байх,
  • Microsoft Dynamics дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу талтай
  • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх

Нэмэлт мэдээлэл

  • Үндсэн цалин+Борлуулалтаас хамаарсан урамшуулал сар тутамд
  • Эрүүл мэндийн даатгалын багц
  • МСМ группийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх  
  • Оройн ээлжний унааны зардал