АХЛАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗӨВЛӨХ

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Засвар үйлчилгээний хэлтсийн front office буюу харилцагчийн үйлчилгээний хэсгийн хэвийн үйл ажиллагааг хариуцаж үйлчлүүлэгчийн хүлээлтээс давсан үйлчилгээг үзүүлэхийг зорих ба үйлчилгээний зөвлөхүүдийг хариуцан удирдаж хэлтсийн борлуулалтын төлөвлөгөөг биелүүлэх үндсэн үүрэгтэй. 

  • Үйлчилгээний зөвлөхүүдийн сургалт, хөгжил зэргийг удирдан чиглүүлнэ
  • Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж, ажлын гүйцэтгэл дээр хяналт тавьж дүгнэлт гарган шаардлагатай сайжруулалтыг манлайлах
  • Ажилчдын KPI болон борлуулалтын урамшууллыг тооцох, танилцуулах
  • Үйлчлүүлэгчийн автомашинд илэрсэн эвдрэл гэмтэл, техникийн доголдол, авахыг хүссэн болон авах шаардлагатай засвар үйлчилгээний талаар үйлчлүүлэгчээс асууж тодруулан хамтран ярилцаж, зөвлөгөө өгсний үндсэн дээр хийгдэх засвар үйлчилгээг тогтох.
  • Өдөр тутмын болон сарын ажлын төлөвлөгөө, гүйцэтгэлийг шууд удирдлагад тайлагнах
  • Шаардлагатай тохиолдолд үйлчлүүлэгчийг засварын заал руу дагуулан орж автомашины гэмтэлтэй эд ангийг харуулах, тайлбар өгөх, Инженер болон Механиктай уулзуулах зэргээр шаардлагатай мэдээллийг өгөхөд дэмжлэг үзүүлэх.
  • Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжид анхаарлаа хандуулах болон тэдний асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэх.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Автомашин аж ахуй, үйлдвэрлэлийн механикжуулалт болон техник тоног төхөөрөмжийн бакалавр зэрэгтэй
  • Автын салбарт ажиллаж байсан туршлагатай байх
  • Харилцааны ур чадвар өндөртэй, ёс зүйтэй
  • Тайлан мэдээ боловсруулах, тайлагнах чадвар сайтай
  • Шийдвэр гаргах, удирдан чиглүүлэх, зөв зохион байгуулах чадвартай
  • Бизнес сэтгэлгээ, худалдааны ур чадвартай

Нэмэлт мэдээлэл

  • Үндсэн цалин + Үр дүнгээс хамаарсан урамшуулал + Борлуулалтаас хамаарсан урамшуулал 
  • Олон улсын шилдэг брэндүүдийн сургалтанд хамрагдах боломж
  • Эрүүл мэндийн даатгалын багц
  • Ажилчдын унаа
  • МСМ группийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх