ХУУЛЬ, ДААТГАЛ ХАРИУЦСАН АЖИЛТАН
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Хуулийн хэлтсээс эцэслэн боловсруулсан бүх төрлийн загвар гэрээ, загвар гэрээний өөрчлөлтийн (updated version) бүртгэл хөтлөх
- Компанийн хэмжээнд байгуулагдсан гэрээг дугаарлах, бүртгэх, гэрээний эх хувь болон электрон хуулбарыг хадгалах,
- Компанийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл, гэрчилгээ, бусад баримт бичгийн эх хувийг хадгалах, бүртгэх, хүчин төгөлдөр байдалд хяналт тавих, сунгалт, нэмэлт өөрчлөлт хийлгэх,
- Хуулийн хэлтсийн удирдлага, хуульчдаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх этгээд (outsource)-ийн ажлын хуваарь, тайлан гаргуулах, хяналт тавих, уулзалт товлох, зохион байгуулах,
- Хуулийн хэлтсээс боловсруулах загвар гэрээнүүдэд санал өгөх, бодлого, журмын төсөлд санал өгөх,
- Компани зайлшгүй дагаж мөрдөх нийтээр дагаж мөрдөх хууль, дүрэм, журам, стандартын жагсаалт гаргах, шинэчлэх, ажилтнуудад таниулан сурталчлах ажлыг зохион байгуулах,
- Компанийн хэмжээнд даатгалтай холбоотой ажлуудыг хариуцан гүйцэтгэх, гэрээний төсөл, даатгалын бодлогод санал өгөх, хэрэгжилтэд хяналт тавих
Ажлын байранд тавигдах шаардлага
- Хууль, эрх зүйн болон холбогдох чиглэлээр бакалавр зэрэгтэй
- Хуульчийн туслахаар, эсхүл даатгалын байгууллагад ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
- Англи хэлний зохих мэдлэгтэй
- Хууль тогтоомжийг зөв ойлгож, тайлбарлаж хэрэглэх мэргэжлийн мэдлэг, чадвар, дадал эзэмшсэн
- Баримт бичгийн бүртгэл хөтлөх чадвартай
Нэмэлт мэдээлэл
- Үндсэн цалин + Гүйцэтгэлийн үнэлгээний урамшуулал
- Олон улсын шилдэг брэндүүдийн сургалтанд хамрагдах боломж
- Эрүүл мэндийн даатгалын багц
- Ажилчдын унаа
- Уян хатан ажлын цаг
- МСМ группийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх