БАРИЛГЫН ЗОХИЦУУЛАГЧ (ТӨСӨЛ ХАРИУЦСАН)

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Төсөл, барилгатай холбоотой засвар үйлчилгээ гүйцэтгэгчээс үнийн санал авч журмын дагуу сонгон шалгаруулалтыг хийхэд туслалцаа үзүүлэх, төсөв гаргах, болон гүйцэтгэгчийн ажилд хяналт тавин ажиллах
  • Шууд удирдлага дахь багийг удирдан зохион байгуулж, гэрээт компаний ажлыг зохион байгуулалтаар хангах,
  • Барилга, байгууламжийн хэвийн ашиглалтыг хангах зорилгоор Барилгын ашиглалтын дэвтэр хөтөлж, эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлж, төлөвлөгөөт болон яаралтай засвар үйлчилгээг гүйцэтгүүлж, хяналт тавих
  • Барилгын сантехник, цахилгаан, халаалт агаар сэлгэлтийн системд хийгдсэн өөрчлөлтийг холбогдох зурагт тухай бүрт нь тусгах
  • Засвар үйлчилгээний хүсэлтэд хариу өгч шаардлагатай арга хэмжээ авч, ажлыг зохион байгуулж, гүйцэтгэх, гүйцэтгүүлэх
  • Шууд удирдлагадаа ажлын явцыг мэдээлж, хугацаат тайлан гаргах
  • Асуудлыг удирдлагад танилцуулан, шийдвэрлэх арга замыг инженерийн шийдлийн дагуу зөв оновчтой хэлбэрээр санал болгох

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Архитектор, Төсөвчин, Дулааны инженер, Барилгын инженер менежмент чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Мэргэжлээрээ ажилласан 2+ хүртэлх жилийн туршлагатай
  • Төсөл хөтөлбөр хэрэгжилтэд  мөн баг удирдан ажиллаж байсан туршлагатай
  • Төсөв гаргах ба тайлагнах ур чадвартай

Нэмэлт мэдээлэл

  • Үндсэн цалин + Гүйцэтгэлийн үнэлгээний урамшуулал
  • Олон улсын шилдэг брэндүүдийн сургалтанд хамрагдах боломж
  • Эрүүл мэндийн даатгалын багц
  • Ажилчдын унаа
  • Уян хатан ажлын цаг
  • МСМ группийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх