ДОТООД ХАРИЛЦАА ХАРИУЦСАН МЕНЕЖЕР
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Ажилтнуудад мэдээллийг оновчтойгоор боломжит нийгмийн сүлжээ болон дотоодын сувгуудыг ашиглан хүргэх замаар ажилтнуудын идэвх, оролцоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх
- Дотоодын бүх зар, мэдээллийг бүх сувгаар хүргэж мэдээллийн урсгалыг хангаж, идэвхжүүлэх
- Дотоодын сургалт, болсон арга хэмжээний талаар мэдээллийг ажилтнуудад хүргэх
- Мэдээлэл түгээх, идэвхжүүлэлт хийхэд загварыг МСМ-ийн өнгө төрхтэй нийцсэн загварыг дизайнерын ажлын төлөвлөгөөнд оруулж, дизайн гаргуулах
- Дотоодод зохион байгуулах шинэ санал санаачилгад хувь нэмрээ оруулах
- Дотоодод үйл ажиллагаа, мэдээллийг түгээж идэвхжүүлэлт хийхэд бусад холбогдох хэлтэс, нэгжтэй холбогдож хамтран ажиллах
- Дотоодод гаргасан постер, мэдээллүүдийн талаар долоо хоног бүр мэдээлэл, тайлан бэлтгэн гаргах
- Байгууллагын дотоод үйл ажиллагааны календарийг хөтөлж, санамж, мэдээллийг төлөвлөлтийг дагуу түгээх
- Ажлын байрны нээлттэй өдөрлөг, ажил олгогчийн брэндийг хөгжүүлэх үйл ажиллагаанд оролцох,
- Ажил олгогчийн брэндийг хөгжүүлэх талаар санал санаачлага гарган ажиллах
- Ажлын зарын сувгуудын хөгжүүлэлт, сайжруулалтад санал гарган хүний нөөцийн хэлтэстэй хамтран ажиллах
- Ажил олгогчийн брэндинг, ажил олгогчийн давуу талуудыг илэрхийлсэн контент хийж хөгжүүлэх
- Компанийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа эвент үйл ажиллагааны мэдээллийг нийт ажилтнуудад хүргэх, түгээх
- Дотооддоо зохион байгуулагдсан ажлуудын тайлан мэдээллийг ойлгомжтой, логик дэс дараалалтай нийт ажилтнуудад компанид хүлээн зөвшөөрөгдсөн бүх сувгаар хүргэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Маркетинг менежемент, Бизнесийн удирдлага,Маркетинг, олон нийтийн харилцаа, сэтгүүл зүйн чиглэлээр их дээд сургууль төгссөн
- Сэтгүүл зүйн төрөл зүйлээр найруулан бичих, редакторлах, орчуулга хийх, контент ур чадвартай
- 2-3 жил энэ салбартаа ажилласан туршлагтай байх
- Бичгийн болон ярианы Advanced түвшний англи хэлтэй
- Багаар ажиллах, харилцааны ур чадвартай, хэлцэл сайн хийж чаддаг байх
- Жирэмсний амралттай байгаа ажилтны оронд түр орлон ажиллах ажлын байр
Нэмэлт мэдээлэл
- Үндсэн цалин + Үр дүнгээс хамаарсан урамшуулал
- Олон улсын шилдэг брэндүүдийн сургалтанд хамрагдах боломж
- Эрүүл мэндийн даатгалын багц
- Ажилчдын унаа
- Уян хатан ажлын цаг