САЛБАРЫН МЕНЕЖЕР /ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ БОЛОН ХУУЛГАНЫ/

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Засвар үйлчилгээ, Хуулганы төвийн үйл ажиллагааг хариуцан, багийн үр ашигтай удирдан чиглүүлсэнээр үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг хамгийн өндөр төвшинд байлгах
  • Удирдлагаас тогтоосон борлуулалт, ашгийг төсөв, зорилтод хүрэхэд шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллах
  • Засвар болон Үйлчилгээний бүх явцад стандарт нэвтрүүлэн, тасралтгүй сайжруулан ажиллах зэрэг үндсэн үүрэгтэй.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Бизнесийн удирдлага эсвэл Механик инженерийн бакалавр зэрэгтэй
  • Авто зах зээл эсвэл аливаа үйлчилгээний салбарын удирдлагын түвшинд 5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
  • Монгол болон Англи хэлний ярианы болон бичгийн чадвар өндөртэй
  •  Удирдан зохион байгуулах чадвартай
  • Харилцааны ур чадвар болон хэлэлцээр хийх чадвар сайтай
  • Борлуулалтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай эсвэл техникийн мэдлэгтэй бол давуу тал болно.

Нэмэлт мэдээлэл

  • Үндсэн цалин + Гүйцэтгэлийн үнэлгээний урамшуулал
  • Олон улсын шилдэг брэндүүдийн сургалтанд хамрагдах боломж
  • Эрүүл мэндийн даатгалын багц
  • Ажилчдын унаа
  • Уян хатан ажлын цаг
  • МСМ группийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх