Барилгын машин механизмын салбарт дэлхийд 2-р байр, БНХАУ-д тэргүүлэгч SANY нь 1989 оноос хойш инноваци, найдвартай ажиллагаагаараа дэлхийн 170+ оронд үйл ажиллагаагаа явуулж байна. SANY нь кран, замын машин механизм, бетон тоног төхөөрөмж, боомтын машин, ачааны машин, гал унтраах болон аврах зориулалтын техник зэрэг өргөн хүрээний шийдлийг нийлүүлдэг. 2012 онд Putzmeister компанийн 100% хувьцааг худалдан авснаар бетон тоног төхөөрөмжийн салбар дахь байр сууриа бэхжүүлж, мөн Palfinger компанитай хамтран кран үйлдвэрлэлийн чиглэлээр өргөжсөн. MCM Group нь 2022 оноос SANY брэндийн Монгол дахь албан ёсны дилерээр ажиллаж байгаа бөгөөд MCS Property, Major Drilling, Тэргүүн Транс зэрэг томоохон байгууллагууд манай хэрэглэгчдийн нэг хэсэг юм.