Талант

MSM Групп нь нийт 10 орны 500 гаруй Монгол болон гадаад ажилтантайгаар Автомотив, Индастриал, Шингэн хүнс зэрэг бизнесийн үндсэн 3 салбар, 6 чиглэлд үйл ажиллагаагаа явуулж байна. Та манай “ONE MSM” гэр бүлд нэгдсэнээр дэлхийн тэргүүлэх шилдэг брэндүүдтэй хамтран ажиллаж, өөрийн мэдлэг туршлагаа нэмэгдүүлэхээс гадна, бид ч танаас суралцахдаа таатай байх болно.

0

СЕКТОР

0

АЖИЛТАН

0

ҮНДЭСТНҮҮД

ХЯЗГААРГҮЙ БОЛОМЖ 


Та бидний нэг болсноор олон улсын тэргүүлэх брэнд бүтээгдэхүүний шинэ тутам хөгжиж буй технологийн хувьсалтай хөл нийлүүлэн алхах боломжтой.

Бид олон улсын мэргэжилтнүүдээс туршлага солилцон, дилерийн брэнд сургалтуудыг тогтмол зохион байгуулж ажилтнуудаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн болох боломжийг олгодог.

Эхлэх

ӨӨРИЙГӨӨ СОРЬ 


Бидний бусад байгууллагаас ялгарах онцлог нь олон улсын мэргэжилтнүүдээс бүрдсэн хамт олон юм. Бид танаас, та биднээс харилцан суралцах, хамтдаа хөгжих таатай орчин угтах болно. 

Та өөрт дасал болсон бүсээсээ гарахад бэлэн үү? 

БИДЭНТЭЙ АЯЛАХАД БЭЛЭН ҮҮ?  


ONE MSM-ийн мэдлэг туршлагатай хамт олонтой нэгдэж, нэг багийн гишүүн болохоор та шийдсэн үү? 

Бид таны ажлын туршлагад дүйцэх өрсөлдөхүйц цалин, эрүүл мэндийн даатгалын багц, уян хатан ажлын цагийн хуваарь, ажилчдад зориулсан бүтээгдэхүүний тусгай хөнгөлөлт зэргийг санал болгож байна.

Эхлэх

Сонгон шалгаруулалтын үе шатууд


  1. Ажил горилогчдын материалыг хүлээн авах хугацаа дууссанаас хойш 5 өдөрт багтаан өргөдлийн шалгаруулалтыг хийнэ.
  2. Эхний шатны ярилцлага → Ажил горилогчтой холбогдож анхан шатны ярилцлагыг хийнэ.
  3. 2 дахь шатны ярилцлага (Шууд болон дээд удирдлага, хүний нөөцийн хамтарсан ярилцлага). 
  4. Ур чадварын лавлагаа авах.
  5. Ажилд авах шийдвэр гаргах.
  6. Амжилттай ажил горилогчид мэдээлэх.
  7. Шинэ ажилтнаас шаардлагатай материалуудыг хүлээн авах.
  8. Хөдөлмөрийн харилцаа эхлэх.
Анкет бөглөх
  • Анкетаа бүрэн бөглөөрэй.
  • Сонгон шалгаруулалтын тухай таны утасны дугаар, и-мэйл хаягаар мэдэгдэх тул анкетаа илгээхээс өмнө холбоо барих мэдээллээ дахин нэг шалгаарай.