ИТАЛИ БРЕНДИ: Vecchia Romagna

18-р зууны эхэн үеэс Францад Бутоны гэр бүл нэрэх урлагт зүрх сэтгэлээ зориулж, томьёолол, нууц жоруудаар баяжуулж, үеэс үед уламжлагдан үлдэх нандин дэвтэр болох “Бутоны жор” номыг бий болгожээ. I Наполеон эзэн хааны ордонд ханган нийлүүлэгч хэмээх тухайн үеийн хамгийн нэр хүндтэй цолыг хүртэх хэмжээнд амжилттай коньяк үйлдвэрлэдэг байсан. Дэглэм нуран унаснаар тус гэр бүлийн өв залгамжлагчдын хамгийн авьяаслаг Жан Бутон Итали руу нүүн суурьшихаар явахдаа жорын номоо авч очсоноор Итали брендигийн эхлэл болжээ. Зуу гаруй жилийн дараа буюу 1939 онд тус компани бүтээгдэхүүнээ Италийн шинж чанарыг сайжруулахаар сонгож, Vecchia Romagna Buton Brandy гэж нэрлэжээ. Бүтээгдэхүүний гол онцлог болох гурвалжин талт лонх нь ч зах зээлд танигдахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Хэдийгээр дэлхийн I-р дайны үеэр үйлдвэр бөмбөгдөлт өртөж сүйрсэн ч дахин сэргээж чадсан түүхтэй. Түүний дараагаар 1999 онд тус компанийг Группо Монтенегро компани худалдаж авсан нь арилжааны амжилт, түүхэн үйлдвэрлэлийн үйлдвэрийг шинэчлэн засварласнаар бизнест шинэ амьдрал өгч, Италийн архины салбарын тэргүүлэх компани болсон юм.

Дэлгэрэнгүй

VOLCAN DE MI TIERRA

Текилагийн түүхАцтекүүд анх агава ургамлаар пульк (pulque) хэмээх ундаа бүтээж байв. Энэхүү ундааг агавын шүүсийг исгэж, шашны болон аливаа хүндэтгэлийн ёслол, зан үйлд ашигладаг байсан нь бидний мэдэх текилагын эхлэл билээ. Испанийн эзлэн түрэмгийлэгчид Мексикт ирэх үед тэд мезкал хэмээх maguey төрлийн агавын пульк хувилбарыг хийж эхэлсэн нь Мезкал буюу өөр төрлийн агавын шүүсээр хийгдсэн боловч нэрмэл хэлбэртэй байсан бөгөөд энэ нь Испанийн оршин суугчдын дунд маш хурдан алдартай болсон билээ. Орчин үеийн Текила нь анх 16-р зуунд Халиско (Jalisco) мужид байрладаг Текила хотод үйлдвэрлэгдсэн байдаг. Анхны текила архины үйлдвэрийг Altamira-ийн Marquis бий болгожээ. Текила нь анх Цэнхэр Агав (agave azul) гэгддэг агавагийн төрлөөр хийгдсэн байв. Энэ төрлийн агавыг өнөөг хүртэл текила хийхэд ашигладаг. Текила хэрхэн урладаг вэ?Текила бол цэнхэр агава ургамлаас гаргаж авсан нэрмэл ундаа юм. Уг ундаа нь ихэвчлэн эзлэхүүний 40-60% (80-120 proof) спиртээс бүрддэг бөгөөд Мексикт үйлдвэрлэдэг билээ. Текила нь агава ургамлын голоор хийгдэх бөгөөд үүнийг пина (piña) гэж нэрийддэг. Пинаг шарах шүүгээнд болгож, жижиглэн нунтаг болгоно. Дараа нь целлюлозыг ус, мөөгөнцөртэй хольж, том саванд хоёроос гурван долоо хоногийн турш исгэж дардаг. Исгэлт дууссаны дараагаар уг хольцыг хоёроос гурван удаа нэрж эцсийн бүтээгдэхүүн буюу Текилаг гарган авдаг. ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН | VOLCAN DE MI TIERRABEFORE TEQUILA WAS A DRINK IT WAS A VOLCANO“VOLCAN DE MI TIERRA” нь Мексикийн Халиско нутагт 200,000 гаруй жилийн өмнө дэлбэрсэн “ТЕКИЛА” галт уулын хөрснөөс хамт эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл ” VOLCAN DE MI TIERRA ” гэдэг нь “Галт уулын нутаг” хэмээн орчуулагддаг билээ. 300 жилийн түүхтэй “VOLCAN DE MI TIERRA” нь “GALLARDO ГЭР БҮЛ” болон “MOËT HENNESSY’ -тэй хамран Мексикийн хөрсний гүнээс гайхамшгийг хамтдаа урлаж байгаа билээ.

Дэлгэрэнгүй

Өнөөдрийн Онцлох

MSM Beverage

Бэлэг Илгээх

In 1870, Maurice Hennessy created Hennessy X.O for his circle of friends and introduced a new style of cognac. Hennessy X.O is the Original, the emblematic icon of the Hennessy Maison.

Цааш унших
...