News

Ногоон технологи, Ногоон эдийн засаг

2023.09.21

Монгол улсын ерөнхий сайдын захирамжаар дотоодын цахилгаан автомашиныг хэрэглээг нэмэгдүүлэх зорилго бүхий Зам, Тээврийн Хөгжлийн Яам-ны сайдаар ахлуулсан ажлын хэсэг МСМ Автомотив үзэсгэлэнгийн танхимд хүрэлцэн ирж, цахилгаан автомашин нийлүүлэгч хувийн хэвшлүүдтэй албан уулзалт хийлээ.

Тус уулзалтаар ирэх 3 жилийн хугацаанд цахилгаан автомашины зах зээлийг өргөтгөх, албан татварын хөнгөлөлт үзүүлэх, цэнэглэгч байгууламжийг хүртээмжийг нэмэгдүүлэх болон төрийн болон төрийн өмчит байгууллагуудад цахилгаан автомашиныг ашиглах зэрэг ажлын хүрээнд санан солилцлоо.

МСМ Группийн зүгээс дэлхийн цахилгаан автомашины тэргүүлэгч BYD брэндийн автомашинууд болон Mercedes-Benz брэндийн тансаг зэрэглэлийн EQA, EQS загварын автомашинуудаа танилцууллаа.

MSM News
MSM News
MSM News
MSM News
MSM News
MSM News
MSM News
ШИНЭ МЭДЭЭ