Барилга, уул уурхайн тоног төхөөрөмжийн борлуулалтын дараах Засвар үйлчилгээний баг нь Улаанбаатар хот дахь өөрийн засварын төвд орчин үеийн шилдэг багаж, тоног төхөөрөмж, оригинал сэлбэг хэрэгсэл ашиглан тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна.
Манай дуудлагын засвар үйлчилгээний баг Монгол орны өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулж буй хэрэглэгчдэд хүрч үйлчилдэг.
Засвар үйлчилгээний баг нь Орос, Хятад, Сингапур, Герман, Англи гэх мэт орнуудад мэргэжлийн сургалтанд хамрагдаж, өндөр түвшинд бэлтгэгдсэн чадварлаг Монгол болон гадаад мэрэгжилтэн, инженерүүдээс бүрддэг.
Бид уул уурхай, зам, барилгын төхөөрөмжүүдийн MTU, Kubota, Deutz, Perkins хөдөлгүүрт засвар үйлчилгээ хийх онцгой эрхтэй ба хөдөлгүүрийн нийлүүлэлт, засвар үйлчилгээг үйлдвэрлэгчдийн техникийн зөвлөгөө, дэмжлэгтэйгээр үзүүлдэг.
Мөн түүнчлэн МСМ компанийн дистрибюторын эрхтэй бүхий л тоног төхөөрөмж -Атлас Копко, Терекс, Демаг, Кубота, Жение гэх мэтийн засвар үйлчилгээг албан ёсны эрхтэйгээр хийж гүйцэтгэж байна.
МСМ компани нь Оюу Толгой болон Таван толгой бүхий том уурхайнуудад туслан гүйцэтгэгчээр урт хугацааны төслүүд дээр амжилттай хамтран ажилладаг билээ.