Шаварлаг төмрийн хүдэр эсвэл дэгдэмхий үнстэй нүүрс боловсруулах аль нь ч байсан Powerscreen® тоног төхөөрөмж нь бүх нөхцөлд зохицох уян хатан шийдлийг санал болгож байна. Powerscreen® брэндийн төрөл бүрийн хэрэглээнд нийцүүлэн зохион бүтээсэн тоног төхөөрөмж нь хэрэглэгчдийн хэрэгцээг төгс хангахаас гадна машинаас ялгарах хорт утааны хамгийн сүүлийн үеийн хуульд нийцсэн, хүрээлэн буй орчинд ээлтэй технологийн шийдлүүдийг санал болгож байна.
Бутлуур
Powerscreen® брэндийн Vertical Shaft Impactors (VSI) бүхий хацарт бутлуур, цохилтот бутлуур, конусан бутлуурын тоног төхөөрөмжүүд нь Chieftain, Warrior, H Range шигшүүрүүдтэй хослуулсанаар хэрэглэгчид өндөр бүтээмж болон найдвартай ажиллагааны үр дүнд хүрэх боломийг олгодог. Powerscreen® бутлуурууд нь бүтээгдэхүүнийг -3мм хүртэл жижиглэх боломжтой байдаг нь хэрэглэгчидийн зах зээлд олж болох хамгийн боломжит дээд үзүүүлэлт юм.
-40 -өөс +50-н градусын хооронд хэлбэлзэх цаг агаарын эрс тэс байдал нь олон уурхайн хувьд чухал шалгууруудын нэг болдог. Харин Powerscreen® нь цаг агаарын хүйтэн нөхцөлд тохирсон шийдлийг санал болгодог ба 2011 оноос хойш хэрэгжүүлж эхэлсэн энэхүү шийдэлтэй бутлуурууд нь Монголд аль хэдийн хэд хэдээрээ ажилаад эхэлцэн байгаа ба -40 градус хүртэл хүйтэнд хэвийн горимоор ажиллаж байна. Энэхүү хүйтэн цаг агаарын тоноглолтой бутлуур нь 4000м хүртэл өндөрт ажиллах боломжтой ба энэ нь дэлхийн хаана ч байрлах уурхайд тохиромжтой уян хатан шийдэл юм.
Шигшүүр
Powerscreen® шигшүүр нь ажлын хүнд дэглэмд зориулагдсан, өндөр хольцтой хүдрийг урьдчилан шигших чадвартай Warrior шигшүүр бүхий илүү нарийн хэмжилт болон өндөр бүтээмж гаргах чадвартай шигшүүрийг санал болгож байна.
Харин Powerscreen® Chieftain зөөврийн налуу шигшүүр нь нийлмэл чулуулаг болон элслэг худэрийг боловсруулхад тохиромжтой. Horizontal цувралын машинууд нь том хэмжээтэй, наалдамхай материалыг ангиллахаас гадна байгалийн болон буталсан чулуулагтай боловсруулхад тохиромжтой.Туузан дамжуурга
Powerscreen® хөдөлгөөнт туузан дамжуургууд нь Powerscreen® брэндийн бүх л төрлийн бутлах, ангилан ялгах тоног төхөөрөмжүүдтэй хослон ажиллахаар зохион бүтээгдсэн ба туузан дамжуурга ашигласнаар овоолгын багтаамжийг нэмэгдүүлж, талбай дээр материал боловсруулалтыг хөнгөвчилнө гэсэн үг юм. Бид танд 19м болон 24м урттай CT65, CT80 загварын зөөврийн туузан дамжуургуудыг санал болгож байна.