MSM Group

Худалдааны төлөөлөгчид

Ж.Лхагвасүрэн
Худалдааны менежер

99083458 lkhagvasuren@msmco.net

Л.Мөнхзаяа
Үйлдвэрлэлийн менежер

99070869 munkhzaya@msmco.net


MастерГлениум СКАЙ 8402

MастерГлениум СКАЙ SKY8402 – Усны орцыг өндөр хэмжээгээр бууруулж хөдөлгөөнт чанар хадгалах бетоны химийн нэмэлт

BASF компаниас санал болгож буй МастерГлениум СКАЙ 8402 бүтээгдэхүүнүүд нь бетоны хөдөлгөөнт чанар хадгалах, өндөр/эрт үеийн бат бэх болон эдэлгээний чанарын шаардлагыг хангах шинэ үеийн усны хэмжээг өндөр хэмжээгээр бууруулах нэмэлт юм. Энэ өндөр үзүүлэлт бүхий нэмэлтийг агуулсан бетон зуурмаг нь хол зайн тээвэрлэлт болон халуун, хүйтэн цаг уурын нөхцөлд гүйцэтгэлийг хадгалах хэрэглээнд тохиромжтой. 

MasterGlenium® SKY8402нь сайжруулсан поликарбоксил эфир полимерд үндэслэсэн шинэ үеийн усны орц багасгагч, барьцалдах хугацааг удаашруулагч нэмэлт юм. Өндөр чанарын бетонд зориулагдан бүтээгдсэн ба усны орцыг бэлэн зуурмаг болон бетон хольцод тэнцэхүйц багасгаж хөдөлгөөнт чанарыг удаан хугацаанд хадгалах, өндөр бат бэх болон удаан эдэлгээ шаардлагатай бетон хольц гарган авахад зориулагдсан юм.

MasterGlenium® SKY8402нь бэлэн зуурмагийн үйлдвэрлэлд хамгийн тохиромжтой нэмэлт юм.

Ус-цементийн харьцаа багатай үед ажиллах болон конус суултыг хэвээр хадгалах чадвар нь өндөр чанарын бетоныг үйлдвэрлэх боломжийг хангаж байгаа юм. MasterGlenium® SKY8402нь Хлор агуулаагүй бөгөөд MNS ASTM C494/C494 M стандартаар батлагдсан, мөн бүх цементэд олон улсын стандартаар зөвшөөрөгдсөн.

 

MasterGlenium® SKY8402- ийн дисперслүүлэх механизм нь дан ганц электростатик түлхэлцэлд тулгуурлалгүй стерик саатуулалтанд мөн

 

үндэслэсэн юм. Эдгээр шинж чанарууд нь усны орцыг багасгахын хажуугаар бэхжилтийн хатуурал үүсгэлгүйгээр удаан ажиллах чанарыг сайжруулахаар бүтээгдсэн.

 

САНАЛ БОЛГОХ НЬ

  • Уламжлалт нэмэлт хэрэглэснээс илүү бага усны орцтой бетонд
  • Хөдөлгөөнт чанар сайтай бетонд
  • Бэлэн хольцод
  • Масс бетонд
  • Холын зайны тээвэрлэлтэд
  • Шахуургын бетонд
  • Халуун нөхцөлд цутгах бетонд

Ажиллах чадвар урттай

ХЭРЭГЛЭЭ

Хуваарилах

MasterGlenium® SKY8402нь бетонд тусдаа нэг бүрэлдэхүүн маягаар шууд хэрэглэж болох бодис юм. MasterGlenium® SKY SKY8402–ийг хольцийн усны эхний 50-70%-ийг хийсний дараа хийсэн тохиолдолд тохиромжтой байдлаар хольцийн усыг багасгаж болно. Нэмэлтийг хуурай дүүргэгч дээр хийхээс зайлсхий. Тусдаа хувиарлагч болон тэжээх шугамыг ашиглах хэрэгтэй.

 

ОРЦ

MasterGlenium® SKY8402–ийг хольцод хийх хэмжээ нь  хольцын найрлага, цутгах нөхцөл, усны орцын багасгалт, ажиллах нөхцлөөс хамаарна.MasterGlenium® SKY8402 нь цементэн материалын 100 кг бүрт 800-2000 мл (цементийн жингийн 0.8-2%)- ээр зарцуулагдана. Бусад хэмжээ тусгай ажлын нөхцлөөс хамаарч болно. Туршилтын хольцын материалуудыг тухайн цутгалтын ажлын материалуудаар хийх ба тодорхой ажлын шаардлагаар дундаж хэмжээгээр хийнэ.


БАТАЛГААТ ХУГАЦАА

Сайн таглаа лац бүхий өөрийнх нь саванд нь 0 °С температурт 12 сар хадгална. Хөлдсөн тохиолдолд гэсгээсний дараа зөөлөн хольж хутгах хэрэгтэй. Их даралттай газар хадгалж болохгүй.

 

САВЛАГАА

1000 кг торхоор эсвэл том хэмжээгээр савлагдана.