MSM Group

REFLEX EZ-GYRO™

Өндөр нарийвчлалыг илэрхийлж буй REFLEX EZ-GYRO ™ нь нэг удаагийн, олон удаагийн болон цохилтот горимуудтай. IMDEXHUB-IQ ™ үүлэн системтэй шууд холбогдон хэмжилтийн үр дүнг авч, богино хугацаанд илгээнэ.  

Соронзон орчинд хазайлт болон азимутыг үнэн бодит хэмжиж байгаа эсэхэд эргэлзэх шаардлагагүй. 

Ашиг тус

• Ямар ч эрсдэлгүйгээр соронзон орчинд хамгийн зөв хойд зүгийг хэмжинэ

• Ердийн өрөмдлөгийн явцад судалгаа хийх замаар бүтээмжийг нэмэгдүүлж, ажлын цагийг багасгах

• Ашиглахад хялбар учир өрөмдөгчид тусгайлсан  сургалт болон зааварлагч хэрэггүй

• Бодит цаг хугацаанд найдвартай өгөгдөл авч өөртөө итгэлтэйгээр шийдвэр гаргах боломжтой

• Соронзон урсгалд өртөхгүйгээр босоо болон чиглэлтэй өрөмдлөгийн чиглэлийг тодорхойлоход нэмэлт зардал гаргахгүй

Мэдээллийн шийдэл

Өндөр нарийвчлалтай хэмжсэн мэдээллийг хээрийн анги дээрээс эцсийн хэрэглэгчрүү IMDEXHUB-IQ™ үүлэн системийн тусламжтайгаар хүний гар ажиллагааны механик алдаанд өртөлгүйгээр шууд дамжуулна.

LOCK OVERSHOT ™ систем нь хэмжилтийн үнэн бодит мэдээллийг хурдан хугацаанд дамжуулна. The ROTA-LOCK OVERSHOT™ бүтээгдэхүүн нь патентлагдсан түгжих системээр дамжуулан яндангийн дотор ялтсын гацалтыг арилгах боломжийг олгох бөгөөд, оператор нь хурдан горимоор эсвэл хамгийн үнэн бодит мэдээлэл дамжуулах горимоор ажиллах эсэхийг тохируулж болдог онцлогтой. 

 Үйл ажиллагаа 

  • Ашигт малтмалын хайгуулын гадаргын налуу өрөмдлөгийн судалгаанд ашиглахад зориулагдсан.
  • Бүтээгдэхүүнийг бид улам боловсронгуй болгож байна.
  • Алмазан болон RC өрөмдлөгт аль алинд  ашиглах боломжтой.   
Хэмжээ
Гадна диаметр 42,5мм
Урт 1400мм (зай орсон)
Нийт жин 8кг (зай орсон)
Нарийвчлал
Азимут +/- 1°**
Өнцөг +/-0.3°
Хэмжилт Нэг болон олон давтамжтай
Дата CSV
Хэмжих хугацаа 1+ минут
Ажиллах орчин
Ажиллах температур 0°-аас +55°
Ажиллах гүн 6000psi (3000m цэвэр усанд)
Цохилт 500г (bump sub-тай)
Зай (батериа)
Төрөл NI-MH дахин цэнэглэдэг
Ажиллах хугацаа 10 цаг
Талбайд цэнэглэх боломж Тийм, нэг багажинд 2 зайтай
Мэдээлэл
Багтаамж 300 хүртэл хэмжилт
Экспорт USB болон WiFi
Формат CSV