MSM Group

Сонгон шалгаруулалт

Бид шударга, ил тод зарчмыг  баримтлан хүний нөөцийн сонгон шалгаруулалтыг явуулдаг.  Бид танд хувь хүн болон мэргэжилтнийхээ хувьд шинэ өндөрлөгт хүрэх боломж бололцоог нээж өгөхдөө баяртай байх болно.

Сонгон шалгаруулалтын үе шатууд:

  1. Ажил горилогчдын материлыг хүлээн авах хугацаа дууссанаас хойш 1-2 өдөрт багтаан өргөдлийн шалгаруулалтыг хийнэ.
  2. Эхний шатны ярилцлага → Ажил горилогчтой холбогдож анхан шатны ярилцлагыг хийнэ
  3. Суурь чадвар, мэргэжлийн чадамжийн шалгалт авна. /Шаардлагатай гэж үзвэл/
  4. Удаах буюу 2 дахь шатны ярилцлага  (Шууд болон дээд удирдлага, хүний нөөцийн хамтарсан ярилцлага ) эхний ярилцлага хийгдсэнээс хойш  ажлын 3 хоногт багтаан хийнэ.
  5. Мэргэжлийн ур чадварын шалгалт авах, дүгнэх
  6. Ажилд авах шийдвэр гаргах
  7. Амжилттай ажил горилогчид мэдээлэх
  8. Шинэ ажилтанаас шаардлагатай материалуудыг хүлээн авах
  9. Хөдөлмөрийн харилцаа эхлэх