MSM Group

Биднийг сонгох шалтгаан

Эрч хүчтэй чадварлаг багийн нэгэн гишүүн болж ахин дэвших тэгш боломжийг хүртэх, өөрийгөө нээх үүд хаалгыг танд нээн өгнө.

Бидний давуу тал:
Олон улсын түвшинд мэргэжил мэдлэг эзэмшсэн гадаад дотоодын чадварлаг мэргэжилтэнүүдтэй мөр зэрэгцэн ажиллах, тэднээс суралцах боломж.

Багийн ажиллагаа
Байгууллага хамт олон, багийн ажиллагааг дэмжих үүднээс ажилчдын төлөөлөл болсон “Компаний дотоод үйл ажиллагаа зохион байгуулах баг” ажилчдын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх тэмдэглэлт ой, баяр ёслолын бүхий л арга хэмжээг мартагдашгүйгээр зохион байгуулж гайхалтай мөчүүдийг бүрдүүлж өгдөг.

Ажлын байрны аюулгүй ажиллагаа болон ажиллах таатай орчныг нэн тэргүүнд тавьдаг
Бид өөрсдийн бизнесийн үйл ажиллагааг байгальд ээлтэй хэлбэрээр явуулж ажилчдынхаа ажиллах аюулгүй аюулгүй таатай орчныг бүрдүүлэн ажиллахыг нэн тэргүүнд тавин ажилладаг.

Үүнээс гадна  
Ажилтнууддаа тэдний ажлын бодит үр дүнд тулгуурласан өрсөлдөхүйц, эрх тэгш цалин хөлс, шагнал урамшуулалыг санал болгодог.