MSM Group

Байгаль орчны бодлого

МСМ Групп ХХК - Бид бизнесийн үйл ажиллагаанаас хүрээлэн буй орчинд учирч болзошгүй нөлөөллийг ухамсарлаж, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг дэмжиж, хүрээлэн буй орчинд хариуцлагатай хандахыг эрхэмлэдэг.

Бидний баримталдаг бодлого:

  • Байгаль орчинд холбогдох бүхий л хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргээ тодорхойлж, тэдгээрийг мөрдөж ажиллах
  • Байгаль орчныг бохирдуулахаас сэргийлэх боломжит бүх арга хэмжээг авах
  • Эрчим хүч, материалыг үр ашигтай ашиглах замаар байгалийн нөөцийг арвилан хэмнэх
  • Байгаль орчны үйл ажиллагаагаа системтэйгээр хянаж удирдах
  • Ажилтнуудынхаа байгаль орчны мэдлэг, энэ талаар хүлээсэн үүргийн талаар ойлголтыг сайжруулахад тохирсон сургалт явуулах
  • Байгаль орчинтой холбоотой үйл ажиллагаагаа байнга сайжруулах зорилго зорилтоо тодорхойлж, үр дүнг тогтмол хянах
  • Байгаль орчны зорилтуудаа хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг зарцуулах
  • Байгаль  орчны менежментийн тогтолцоогоо ИСО14001:2004 (ISO14001:2004) стандартад нийцүүлэх

Ажилтан бүр энэ бодлого, түүнд нийцүүлэн гаргасан журамтай танилцах, сурталчлах, хэрэгжилтийг хангах үүрэгтэй. Мөн ахлах менежерүүд уг журмыг хамтран ажилладаг түнш, ханган нийлүүлэгч, үйлчлүүлэгч нарт таниулж ойлгуулах, тэднээр хүлээн зөвшөөрүүлэхийг зорьж ажилладаг.