MSM Group

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого

MCM ГРУПП ХХК - Бид аюул осолгүй ажиллах хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх замаар ажилтнууд, бидэнтэй хамтран ажиллаж байгаа хэн бүхнийг эрүүл, аюул осолгүй ажлын байраар хангана. Бид бүс нутагтаа энэ чиглэлээр тэргүүний компани байхыг, мөн үнэт зүйлстэйгээ нийцсэн үйл ажиллагаа явуулах, өөрийн ажилтнууддаа санаа тавих үүргээ биелүүлэх, хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг зорьж ажиллана.

Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд:

  • Бизнесийн үйл ажиллагаанаас үүсч болзошгүй осол гэмтэл, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, орчны бохирдол, өмчийн эвдрэл, аюул, хэвийн үйл ажиллагаа тасалдах мөн чанарын доголдолоос сэргийлж ажиллана.
  • Холбогдох хууль тогтоомж, эрхзүйн актыг дагаж мөрдөн, үйлдвэрлэлийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга туршлага, стандартыг баримтлана.
  • Үйлдвэрлэлийн бүтээмж, ашигт ажиллагаа зэрэг бизнесийн тулгамдсан асуудлуудын талаар шийдвэр гаргахдаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг эн тэргүүнд харгалзан үзнэ.
  • Аюулгүй мөн чанарын тэргүүн туршлагыг бий болгох, нэвтрүүлэх зорилго, зорилт тавьж түүнийгээ биелүүлнэ. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн гүйцэтгэлийг эдгээр зорилго, зорилтуудын биелэлттэй харьцуулж хянана.
  • Эрсдлийн болон чанарын удирдлагын тогтолцоог үйл ажиллагааныхаа бүх түвшинд бий болгож байнга сайжруулж байхын төлөө компанийн удирдлага идэвхитэй дэмжиж ажиллах ба уг тогтолцоо нь олон улсын OHSAS 18001:2007 мөн ISO 9001 стандартуудад нийцсэн байна.
  • Ажилтнууд болон гэрээт гүйцэтгэгчдэд шаардагдах сургалтыг зохион байгуулж, ажилд нь тохирсон багаж хэрэгслээр хангаж, ажил үүргээ аюулгүй гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлнэ.
  • Ажлын төлөвлөгөөтэй нь уялдсан эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны хөтөлбөр, журам заавар боловсруулах, хэрэгжүүлэхэд ажиллагсадын оролцоог хангана.
  • Энэ бодлогыг хэрэгжүүлэхэд хүрэлцэхүйц зохих нөөцөөр хангана.
  • Энэ бодлогыг олон нийтэд нээлттэй байлгана.

Манай компанийн бүх ажилтнууд энэхүү бодлогыг дагаж мөрдөх ба компанийн зочид талбайд түр ирж ажиллах үедээ МСМ ГРУПП ХХК–ны хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны баримтлах бодлого, журмуудыг заавал дагаж мөрдөнө.

Бизнесийн нэгжийн ахлах менежер өөрсдийн удирдлагуудын дэмжлэгтэйгээр энэхүү бодлогыг дагаж мөрдүүлж ажиллана.