MSM Group

ОРЧИН ҮЕИЙН БАЛЕТЫН “АМЬДРАЛЫГ ТЭТГЭГЧ - Н2О” ТОГЛОЛТЫГ MOЁT & CHANDON БРЭНД ДЭМЖИЖ АЖИЛЛАВ

Бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дэлхийд алдартай #Moët & Chandon брэндээрээ дамжуулан 2017 оны 12-р сард “Монгол-Америкийн балетын төв”-өөс “Амьдралыг тэтгэгч - Н2О” уриан дор зохион байгуулагдсан орчин үеийн балетын тоглолтын ивээн тэтгэгчээр оролцлоо. 
Ус бол амьдарлыг тэтгэгч бодис юм. Энэ дэлхий дээр амьд организм бүр усгүй бол амьдрах боломжгүй. Нэг хүн өдөр бүр усаа хаахгүйгээр шүдээ угаахад л 20 литр ус зарцуулагддаг. 
Залуу бүжигчид маань байгаль дэлхийгээ хамгаалахад хүн бүр хэрхэн яаж хувь нэмрээ оруулж болохыг бүжгээр дамжуулан олон нийтэд таниулан сурталчилж, хүн бүр усаа хэмнэх дадлыг цаашид амьдралдаа хэрэгжүүлэхийг уриалсан юм. Авьяаслаг залуусын маань тоглолт яг л Moët & Chandon шиг оргилуун байсан бөгөөд тэдний нөр их хөдөлмөрийн дусал бүхэн үзэгчдэд зүйрлэшгүй үнэ цэнэтэй байлаа.