MSM Group

МСМ ГРУПП НЬ АВСТРАЛИЙН МОНГОЛ ДАХЬ ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ГИШҮҮН БОЛОВ

MСM групп нь AustCham – Монгол Улс дахь Австралийн Худалдааны Танхимын гишүүн болсон. Австралийн Бизнесийг хөгжүүлэх зорилгоор 2013 онд Монгол-Австралийн Худалдааны танхим (AustCham Mongolia) Монгол Улсад байгуулагдаж ажиллаж байна. Гишүүдэд Монгол Улсад шинээр бий болж буй үйл явдалын талаар, эдийн засагт амжилттай ажиллахад шаардагдах мэдээлэлээр хангаж хэрэгцээт харилцаа үүсгэх, холбоо барих боломжийг олгодог. Тус танхим нь Монгол дахь Австралийн Консулын газар, Австралийн Худалдааны комисс (Austrade) -тай сайн харилцаатай байдаг. AustCham нь засгийн газраас хараат бус ажилладаг ашгийн бус байгууллага юм. Гишүүн болсноор МСМ групп ХХК нь AustCham-ийн бүх үйл ажиллагаанд нь дэмжлэг, туслалцаа үзүүлж ажиллах болно.