MSM Group

МСМ Групп 2016 оны “ТОП 100” аж ахуйн нэгжид өргөмжиллөө

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ), Монгол Улсын Засгийн газраас хамтран жил бүр улс орны нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй аж ахуйн нэгжийг эрэмбэлдэг уламжлалын дагуу 2016 оны “ТОП-100” аж ахуйн нэгжийг 4 дүгээр сарын 27-нд өргөмжлөх ёслолын ажиллагааг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ өдгөө 16 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд 2016 оны “ТОП-100”-г МСМ Групп орсон юм. 

Бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ нь улс орны эдийн засаг, санхүү бизнесийн салбарт манлайлж буй 2016 оны ТОП аж ахуйн нэгжүүдийг эрэмбэлэхдээ Сангийн яам, Татварын Ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороотой хамтран ажиллаж, зөвхөн татвар төлөлтийг бус нийгмийн даатгал, ажил олголт, хөрөнгө оруулалт, борлуулалтын орлогыг шалгуур болгосон. 