АВТОМАШИНЫ ХӨДӨЛГҮҮР БОЛОН САЛОН ХАЛААГУУР WEBASTO БРЭНД

Жавар ихтэй тэсгим хүйтэнд автомашины хөдөлгүүрийг хөнгөхөөн асаах, салоныг дулаан байлгах зэрэг нь автомашины хөдөлгүүрийн насжилт, шатахуун зарцуулалт болон таны эрүүл мэндэд маш том хөрөнгө оруулалт болохоос гадна хөлдүү жолооны хүрд болон суудал, цантсан цонх гэх мэт таагүй зүйлс ч мөн ор мөргүй мартагдагддаг билээ.

Хатуу ширүүн уур амьсгалтай манай оронд автомашиныг урьдчилан халаах, халаагуурын систем нь хамгийн тохиромжтой бөгөөд хөдөлгүүрийн хүйтэн асалт нь таны автомашин хүнд хэцүү замаар хэдэн арван км зам туулсантай адил гэмтэл учруулах эрсдэлтэй байдаг.

Харин бид танд Дэлхийн №1 Герман улсын Webasto брэндийг санал болгож байна.

Webasto брэнд нь 1901 онд үүсгэн байгуулагдаж байсан бөгөөд Герман улсын алдарт Дэлхийн №1 хөдөлгүүр болон салон халаагуур үйлдвэрлэгч юм. Тэд хамгийн анх хөдөлгүүрийн халаагуурын системийг зохион бүтээж Mercedes-Benz 300CE загварт суурилуулж байсан билээ. Mercedes-Benz, BMW, Ford гэх мэт автомашин үйлдвэрлэгчид нь Webasto брэндийн хөдөлгүүр халаагуурыг автомашиндаа суурилуулдаг.

Бид энэхүү алдарт брэндийг 2004 оноос хойш Монголдоо албан ёсны эрхтэйгээр худалдаалж эхэлсэн бөгөөд мэргэжлийн засвар, үйлчилгээ, зөвөлгөөгөөр худалдан авагч нараа ханган ажиллаж байна.

Webasto нь автомашины хөдөлгүүрээс хамааран бензин болон дизель гэсэн төрлүүдтэй байдаг ба автомашины хөдөлгүүрийг асаалгүйгээр автомашины хөдөлгүүр болон салоныг халаадаг. Нэг үгээр хэлвэл ЯВДАГ ДУЛААН ЗОГСООЛ хэмээн нэрлэж болно.

  1. Webasto хөдөлгүүр халаагуурыг удирдлага ашиглан асаана.
  2. Хөдөлгүүр халаагуур ажиллаж эхлэхэд төхөөрөмж дахь соруул нь автомашины шатахууны савнаас шатахууныг хөдөлгүүр халаагуур руу сорж авдаг.
  3. Халаагуур нь шатахуун болон агаарын холимогын шатаадаг.
  4. Төхөөрөмжөөр дамжин урсах хүйтэн тосол буюу Antifreeze нь халж, автомашины парны радиотороор дамжина.
  5. Халуун тосол буюу antifreeze нь хөдөлгүүрийн блокоор дамжин халаагуур руу эргэлтэнд орж моторыг халаадаг.
  6. Мөн автомашины салон руу халсан агаар орж салоныг халаана.

Ингээд таныг ажиллахад бэлэн болсон хөдөлгүүр болон дулаан салонтай автомашин угтах болно.

Мөн: 

  • Гадны тэжээлийн эх үүсвэрээс хамааралгүй.
  • Гадаа хэдэн ч градус байсан ажиллах бүрэн боломжтой.
  • Удаан хугацаагаар ажиллах боломжтой.
  • Асаалтын горимын өргөн сонголттой.
  • Хөдөлгүүрийн элэгдлийг багасгана.
  • Байгальд ээлтэй.
  • Шатахуун зарцуулалтыг хэмнэнэ.

Webasto хөдөлгүүр болон салон халаагуурын техникийн мэдээлэл:

Хөдөлгүүр халаагуур
1TT-C 12V, Дизель2.0-3.5L хүртэл хөдөлгүүрт таарна.
Шатахуун зарцуулалт (Л/Ц):
0.3-0.61л Дизель
MNT 3,300,000
2TT-C 12V, Бензин2.0-3.5L хүртэл хөдөлгүүрт таарна.
Шатахуун зарцуулалт (Л/Ц):
0.34-0.7л Бензин
MNT 3,300,000
3TT-Evo 5 12V Дизель3.5L дээш хөдөлгүүрт таарна.
Шатахуун зарцуулалт (Л/Ц):
0.37-0.62л Дизель
MNT 3,650,000
4TT-Evo 5 12V Бензин3.5L дээш хөдөлгүүрт таарна.
Шатахуун зарцуулалт (Л/Ц):
0.4-0.7л Бензин
MNT 3,650,000
5TT- Pro 90 12V, 24V ДизельТом оврын хүнд даацын машин механизмд таарна.
Шатахуун зарцуулалт (Л/Ц): 0.9-1.1л
MNT 5,550,000
Салон халаагуур
1AT 20000 STC 12V ДизельДулаан ялгаруулах хүчин чадал (М/Ц): 93 м,куб/цагт
Шатахуун зарцуулалт (Л/Ц): 0.12-0.27л
MNT 2,950,000
2AT 20000 STC 12V БензинДулаан ялгаруулах хүчин чадал (М/Ц): 93 м,куб/цагт
Шатахуун зарцуулалт (Л/Ц): 0.12-0.27л
MNT 2,950,000
3AT -20000 STC 24V ДизельДулаан ялгаруулах хүчин чадал (М/Ц): 93 м,куб/цагт
Шатахуун зарцуулалт (Л/Ц): 0.12-0.27л
MNT 2,950,000
4AT - Evo 40 12V, 24V ДизельДулаан ялгаруулах хүчин чадал (М/Ц): 132 м,куб/цагт
Шатахуун зарцуулалт (Л/Ц): 0.17-0.39л
MNT 3,990,000
5AT - Evo 55 24V ДизельДулаан ялгаруулах хүчин чадал (М/Ц): 200 м,куб/цагт
Шатахуун зарцуулалт (Л/Ц): 0.19-0.47л
MNT 4,450,000
6AT - Evo 55 12V ДизельДулаан ялгаруулах хүчин чадал (М/Ц): 200 м,куб/цагт
Шатахуун зарцуулалт (Л/Ц): 0.19-0.47л
MNT 5,700,000


Суурилуулалт:
24-48 цаг

Баталгаат хугацаа: 24 сар

Дээрх үнийн дүнд НӨАТ болон СУУРИЛУУЛАЛТ багтсан болно.

Зээлийн нөхцөл:
☑Урьдчилгаа: 10-20%
☑Зээлийн хүү: 1.8-1.9%
☑Хугацаа: 12-24 сар
☑Сарын төлөлт: 153,366₮+

Хэрэв та бидэнтэй холбогдохыг хүсвэл доор байрлах “Утасны дугаараа бүртгүүлэх” хэсэгт дарж, өөрийн холбоо барих утасны дугаараа үлдээгээрэй. Бид тантай холбогдох болно.

“Утасны дугаараа бүртгүүлэх”

Та өөрийн и-мэйл хаягаа бүртгүүлэн шинээр гарч буй урамшуулал, хямдралын, бараа, бүтээгдэхүүний талаар мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл доор байрлах “И-мэйл хаяг бүртгүүлэх” хэсэгт дарж, и-мэйл хаягаа бүртгүүлээрэй.

“И-мэйл хаяг бүртгүүлэх”

Дэлгэрэнгүй: 7718-1111, 9913-5575, 9906-0462, 8801-3509
Хаяг: ХУД, 3-р хороо, Яармагийн гүүрний зүүн талд МСМ Автомотив
Даваа-Ням: 08:00-18:00