МСМ ГРУПП  НЬ ГЕРМАНЫ PUTZMEISTER ГРУППТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

МСМ Групп ХХК Германы Putzmeister Групптэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж, Монгол улс дахь давуу эрхтэй, албан ёсны дистрибьютер боллоо. 2020 оны 11 сараас бид Putzmeister брэндийн Монгол дахь онцгой эрхтэй борлуулагч болж холбогдох борлуулалт, үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэхээр болсон билээ.  

Шилдэг дизайн, туршлагатай мэргэжилтнүүд, найдвартай технологи, чанартай тоног төхөөрөмж, он цагийн шалгуурыг давсан сэлбэг хэрэгсэлээрээ дэлхийд танигдсан Putmeister брэндийг бид Монголын хэрэгчлэгч нартаа хүргэж байгаадаа таатай байна. ISO сертификатаар баталгаажсан Putmeister брэндийн чанартай тоног төхөөрөмжийн талаар та бүхэн бидэнтэй холбогдож, хамтран ажиллахыг урьж байна.