MSM Group

Өрөмдлөгийн мэрэгжилтнүүдэд зориулсан АМС брэндийн сургалт болж өнгөрлөө.

МСМ Группээс 10 сарын 29-31-ний өдрүүдэд нийт өрөмдлөгийн мэрэгжилтнүүд, хэрэглэгчиддээ зориулан АМС брэндийн өрөмдлөгийн угаалгын шингэн, хэрэгслийг танилцуулах танхимын болон хээрийн сургалтыг 3 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Сургалтыг урилгаар Австрали улсын АМС брэндийн Зүүн Өмнөд Азийг хариуцсан менежер Gavin Bright ирж заасан ба АМС брэндийн өрөмдлөгийн уусмалын шинж чанар, хэрэглээ, багаж хэрэгслийг хэрхэн зөв ашиглах заавар зөвлөмж өгч, ус алдалтыг зогсоох шинэ технологи танилцуулсан юм.

Уг сургалтанд Tоп Диамонд Дриллинг ХХК, Говийн цахир ХХК, Эрдэнийн Эрэл ХХК, Финэкс Дриллинг ХХК, Эрдэнэ Дриллинг ХХК, Тайтлайн Ресорсиз Монголиа ХХК, Монголын Өрөмдлөгийн Холбоо зэрэг 7 байгууллагын хайгуул өрөмдлөгийн салбарын 17 мэрэгжилтэн хамрагдаж, сертификат батламжаа гардан авлаа. 

Хамтран ажилласан Бриллиант ХХК, Эрдэнэ Дриллинг ХХК-ийн хамт олонд талархсанаа илэрхийлье.