MSM Group

DEMO DAY -2019 ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

МСМ Групп ХХК-ын Тоног төхөөрөмж танилцуулах Demo өдөрлөг сарын 02-ны өдөр болж өнгөрлөө. Уг өдөрлөгөөр МСМ Групп ХХК нь Монголын зах зээлд цоо шинээр оруулж ирж буй бүх төрлийн сэрээт өргөгчийн Heli брэнд, Монголчуудын дунд хэдийнээ чанараараа танил болсон Bobcat, сэрээт болон хайчин өргөлтийн төхөөрөмжүүд дунд дэлхийн стандартыг тогтоосон Genie зэрэг брэндүүдээс гадна Японы цахилгаан үүсгүүр Shindaiwa, Германы гар болон цахилгаан багажны Bosch, гагнуурын хэрэгслийн Lincoln зэрэг брэндүүдийг танилцуулж, бодит жолоодлого ажиллагаа, туршилтыг хийж үзүүлсэн юм. 

Хэрэглэгчид өөрсдөө гар болон цахилгаан багажыг ажиллуулж үзэх, гагнуур хийж үзэн гагнуурын хэрэгслийн чанар бүтээмжийг бодитоор мэдэрлээ. 

Зарим брэндүүдийн үзүүлэлтээс товч танилцуулвал:  

Heli Брэнд: бүх төрлийн сэрээт өргөгч 

-          1-46 тоннын даацтай дотоод шаталтын хөдөлгүүр

-          1-7 тоннын даацтай цахилгаан хөтлүүрт сэрээт ачигчууд

-          Европын холбооны СЕ чанар, аюулгүй ажиллагааны стандарт

-          Зах зээлд өрсөлдөхүйц үнэ буюу хямд үнэ

-          Шуурхай найдвартай нийлүүлэлтийг танд амлаж байна. 

Bobcat брэнд: бүх төрлийн мини эксковатор, мини авто ачигч

-          500кг-1800кг даацтай

-          Ачаа ачих

-          Газар тэгшлэх

-          Газар ухах

-          Цас цэвэрлэх

-          Бараа материал зөөвөрлөх, байрлуулах

-          Хог хаягдал цэвэрлэх

-          100 гаруй төрлийн нэмэлт тоноглолууд

Genie Брэнд: бүх төрлийн өргөгч

-          3-50м өндөрт өргөх хүчин чадалтай

-          Европ стандарт, Америк чанар

-          Аюулгүй ажиллагаа

-          Найдвартай байдал

-          Эдийн засгийн үр ашиг буюу зардал хэмнэлт 

-          60 жилийн үйлдвэрлэлийн туршлагыг танд санал болгож байна.