MSM Group

JOHN DEERE GATOR МОТОЦИКЛЫГ ОЮУ ТОЛГОЙ ХХК-Д ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

МСМ Групп ХХК далд уурхайн зориулалттай, уурхайн тоноглол бүхий 6 ширхэг Gator UTV мотоциклыг Оюу Толгой компанид хүлээлгэн өглөө.

Аюулгүй ажиллагаа, мэргэжлийн байдал, чанарыг эрхэм болгож үйл ажиллагаандаа чанд мөрдөн ажилладаг Оюу Толгой ХХК-ийн хэрэгцээнд нийлүүлэгддэг энэхүү Gator UTV мотоцикл нь овор хэмжээ багатай хэр нь хүчин чадал өндөр, бартаат зам туулах чадал сайтай учраас
- Газар тариалан, мал аж ахуйн фермерүүд
- Уул уурхайн байгууламжууд
- Цанын баазууд
- Гольфын клубууд зэрэг байгууламжуудад ачаа тээвэр хүргэлт зэрэг өргөн хүрээнд ашиглагддаг төхөөрөмж билээ.

Хэрвээ та Gator UTV мотоциклыг бодитоор үзэж, туршиж үзэхийг хүсвэл 2019 оны 8 сарын 02-нд МСМ Групп ХХК-ийн байранд болох тоног төхөөрөмж танилцуулах “DEMO DAY” өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.