MSM Group

МСМ ГРУПП REFLEX БРЭНДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ БОЛЛОО

Хүндэт Reflex Брэндийн хэрэглэгчидээ, 

Дэлхийн эрдэс баялгийн салбарт хөрсний гүнийн мэдээллийг хугацааны хоцрогдолгүй хүргэдэг ухаалаг шийдлээрээ танигдсан Reflex Брэндийг Монгол улсад CAMS ХХК олон жил амжилттай төлөөлөн ажиллаж, маш олон дотоодын болон олон улсын компаниудад үйлчилгээ үзүүлж ирсэн билээ. 

2019 оны 06 сарын 01-ний өдрөөс эхлэн IMDEX Групп болон CAMS ХХК-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр МСМ Групп ХХК нь Reflex Брэндийн албан ёсны дистрибьютороор ажиллаж, бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэж ажиллах болсныг та бүхэнд үүгээр мэдэгдэж байна. 

Ингэснээр МСМ Групп ХХК нь өөрийн өрөмдлөгийн хэлтсээр дамжуулан зах зээлд нийлүүлдэг брэндийн нэр төрлийг нэмээд зогсохгүй, тухайн салбарын хэрэглэгчиддээ нэг дороос бүхий л хэрэгцээт бүтээгдэхүүнээ сонгох боломжийг олгож байгааг дуулгахад таатай байна. 

Бид урт хугацаанд хамтран ажиллаж ирсэн үйлчлүүлэгчиддээ талархахын хамт цаашид шинээр нэмэгдэх нийт хэрэглэгчидтэйгээ харилцан ашигтай хамтран ажиллана гэдэгт итгэж байна. 

Та бүхэн өөрийн ажилд шаардлагатай Геологи, өрөмдлөгийн Reflex бүтээгдэхүүний талаар манай багийхантай доорх хаягаар холбогдоно уу. 

МСМ Групп ХХК: information@msmco.net; 77181111

МСМ Reflex Харилцагчийн зөвлөх, Геологич: Н.Мөнхсайхан. munkhsaikhan@msmco.net; 99049502

МСМ Өрөмдлөгийн бүтээгдэхүүн хариуцсан менежер: И.Лхагважав. lkhagvajav@msmco.net; 88108697