MSM Group

МСМ ГРУПП ХХК “HELI” БРЭНДИЙН АЛБАН ЁСНЫ БОРЛУУЛАГЧААР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

2006 оноос хойш дэлхийн аж үйлдвэрлэлийн салбарын ТОП-10 брэндийн нэгээр тогтмол нэрлэгдэж буй Heli брэндийн Монгол дахь албан ёсны борлуулалт, засвар үйлчилгээг МСМ Групп ХХК үзүүлж эхэллээ. Heli брэнд нь 520 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүний 1700 илүү загвар үйлдвэрлэн гаргадаг бөгөөд дэлхийн 80 улсад өөрийн албан ёсны борлуулалтын сүлжээгээ нэвтрүүлсний нэг нь бид болж байна. 

Heli G-series цувралын бензин болон дизель хөдөлгүүртэй төрөл бүрийн сэрээт өргөгч нь үйлдвэр, агуулах, ачаа зөөлт шаардлагатай онгоцны буудал, томоохон худалдааны төвүүд зэрэгт өргөн хэрэглэгддэг ба худалдан авагч та өөрийн хүсэлтэд нийцүүлэн олон төрлийн өргөгч хошуунаас сонгон захиалж авах боломжтой.