MSM Group

МСМ ГРУПП ХХК BOBCAT БРЭНДИЙН АЛБАН ЁСНЫ БОРЛУУЛАГЧААР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

МСМ Групп ХХК нь Америкийн Bobcat брэндийн Монгол дахь албан ёсны борлуулагчаар ажиллаж эхэллээ.

Bobcat нь бага оврын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлээр 50 жилийн туршлагатай, тоног төхөөрөмжийн өндөр бүтээмж, аюулгүй найдвартай ажиллагаа, бат бөх чанар, жолоодлогын ая тух, ашиглалтын уян хатан байдал, олон хэлбэрээр ашиглаж болдог зэрэг шинж чанаруудаараа дэлхий даяар танигдсан брэнд юм. 

Бид Монголчуудын дунд хэдийнээ танил болсон Bobcat брэндийн бүх төрлийн авто ачигч болон бага оврын эксковаторуудийг хэрэглэгчийн хүсэлтэд нийцсэн байдлаар захиалгын дагуу нийлүүлж, худалдаалахаас гадна түрээс болон борлуулалтын дараах баталгаат засвар үйлчилгээг давхар үзүүлж байна.

  • S70-S850 цувралын Skid-Steer Loader
  •  T110-Т870 цувралын Compact Track Loader
  •  TL20.60-TL38.70 цувралын Telescopic Loader
  •  T35.105-T41.140SLP цувралын Telescopic Handler
  • E10-E85 цувралын Mini Excavator тоног төхөөрөмжүүдээс та өөрийн хэрэгцээнд нийцүүлэн худалдан аваарай.