MSM Group

МСМ ГРУПП "OCEAN SPRAY" БРЭНДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ БОЛЛОО

АНУ-н цангис үйлдвэрлэлийн 70 орчим хувь буюу 1.2 тэрбум долларын борлуулалтыг дангаараа эзэлдэг Ocean Spray компанийн Монгол дах албан ёсны дистрибьютерээр МСМ Группын охин компани Бетастар компани ажиллаж байна. Ocean Spray компани нь цангис жимсний соус, жимсний жүүс, жимсний зууш болон хатаасан цангис зэрэг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж дэлхийн зах зээлд нийлүүлдэг.

Бид Ocean Spray брэндийн дараах 4 төрлийн шүүсийг Монголын зах зээлд нийлүүлж байна: 

1. Cranberry classic 1.5l буюу Цангис жимсний шүүс

2. Ruby Red 1.5l Grapefruit буюу гоо жүржийн шүүс

3. Light Cranberry Classic 1.5l  Нэмэлт сахаргүй, шингэн цангис жимсний шүүс

4. Cran-Pomegranate 1.5l Цангис-анар жимсний холимог шүүс